Нисгэгчтэй сансрын хөлгийн буцах бүхээгийг далай дээр хайж хураан авах даалгаврыг гүйцэтгэв

2026 оны 2-р сарын 12 өдөр

Хятадын нисгэгчтэй сансрын нислэгийн инженерийн албаны мэдээлснээр, Бээжингийн цагаар 2026 оны 2-р сарын 11-ний өдөр “CZ-10” зөөгч пуужингийн системийг нам өндөрт туршин баталгаажуулах хийгээд “Мэнжөү” нисгэгчтэй сансрын хөлгийн системийн хамгийн их динамик даралтаар зугтах нислэгийн туршилтын үеэр “Мэнжөү” нисгэгчтэй сансрын хөлөг нь хамгийн их динамик даралтаар зугтах туршилтыг амжилттай гүйцэтгэсэний зэрэгцээ далай дээр аюулгүйгээр буусан байна. 11-ний өдрийн 12:20 цагт далай дээр эрэн хайх, аврах багийнхан буцах бүхээгийг хайж хураан авах үүргийг биелүүлэв. Энэ нь Хятад улс нисгэгчтэй сансрын хөлгийг хайх, хураан авах даалгаврыг анх удаа далай дээр гүйцэтгэсэн явдал бөгөөд сансрын станцын цаашдын ашиглалт болон хөгжүүлэх үүрэг даалгавар, түүнчлэн нисгэгчтэй сансрын хөлгөөр саран бөмбөрцөгт газардахад чухал туршлага хуримтлуулав. Энэхүү туршилтад оролцсон “Мэнжөү” нисгэгчтэй сансрын хөлөг нь голдуу Хятад улсын нисгэгчтэй сансрын хөлгөөр саран бөмбөрцөгийг тандан судлахад ашиглагдахын зэрэгцээ дэлхийн бөмбөрцгийн ойролцоох сансрын станцын үүргийг давхар гүйцэтгэх ажээ. Тус сансрын хөлгийн буцах бүхээгийг олон дахин ашиглах боломжтой гэж эх сурвалжид мэдээлэв.

Эх сурвалж: https: // mongol.cri.cn , Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313