Бээжингийн цагаар 2-р сарын 8-нд Милан-Кортина өвлийн олимпын наадмын сноубордын эрэгтэйчүүдийн том трамплины финалд Хятадын тамирчин Сү Имин хүрэл медаль хүртсэн нь энэ удаагийн өвлийн олимпод Хятадын спортын багийн авсан анхны медаль байлаа.
Тэмцээний дараа Сү Имин ярилцлага өгөхдөө: "Өнөөдөр ийм амжилт гаргасандаа маш их баяртай байна. Хамгийн их бахархаж буй зүйл бол таван одтой улаан далбааг намируулан шагналын тавцан дээр зогсох явдал юм. Олимпын алт, мөнгө, хүрэл медалийг цуглуулах нь миний мөрөөдлийн нэг хэсэг бөгөөд дараагийн тэмцээнүүдэд би өөрийгөө улам сайжруулахыг хичээнэ" гэжээ.
Эх сурвалж: https: // mongol.cri.cn , Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN