2026 оны хаврын баярын аяллын ачааллын үе 2-р сарын 2-ноос хойш нэг долоо хоног үргэлжилж байна. Зам тээврийн яамны мэдээлснээр, эхний долоо хоногт бүс нутаг хоорондын нийт зорчигчдын тоо давхардсан тоо 1 тэрбум 413 саяд хүрч, өдөрт дунджаар 2 тэрбум хүн зорчиж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.0%-иар өссөн үзүүлэлт юм.
2-р сарын 9-ний өдрийн байдлаар, үндэсний төмөр замаар 13.25 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд зорчигч тээврийн 1688 галт тэргийг нэмж ажиллуулах юм байна. Үндэсний иргэний агаарын тээврийн систем өнөөдөр 19 мянга 614 нислэг үйлдэж, 2.39 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.5%-иар өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: https: // mongol.cri.cn , Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN