Гэгээн маргаашийн сэтгэлийн аялгуу

2026 оны 1-р сарын 29 өдөр

— Дуучин Дандарын шавь нартайгаа хамтарсан Цагаан сараа угтах урлагийн үдэшлэг
Урагшлан дүүлэх хүслийн жигүүрээ дэлгэн, утга төгөлдөр шинэ ирээдүйд
тэмүүлэх сэтгэл санааны шинэ төрх байдлыг харуулсан “Гэгээн маргааш” гэх дуучин Дандар болон түүний шавь нартайгаа хамтарсан цагаан сараа угтах урлагийн үдэшлэг 1-р сарын 28-ны орой Эвэнки үндэстэний өөртөө засах хошууны Кино ордонд утга төгөлдөр явагдаж, талбарт хүрэлцэн ирсэн зон түмнийхээ харааг нь баясгаж, сонорыг нь мялаасан билээ.
“Гэгээн маргааш” урлагийн үдэшлэг нь Эвэнки үндэстэний өөртөө засах хошууны Шинэхэн зүүн сумын Намын хороо засгийн газраас голлон эрхэлж, Шинэхэн баруун сумын Холбоо гацаанд нутагтай залуу дуучин Дандар шавь нартайгаа хамтран тоглосон юм.
Тоглолтонд хамтын дуу, гоцлол дуу, бүжиг зэрэг нутаг орны онцлогтой ардын дуу, хүүхдийн дуу, цаг эринд зохицсон хит уянгын дуунуудыг хамарсан 21 тоглолт байж Хөлөнбуйр нутгийнхаа хөрсөнд өсөж төрсөн, 4 настай цэцэрлэгийн хүүхдүүдээс дуу урлагаар залуу насаа чимэж яваа оюутнуудыг багтаасан,Эвэнки, Дагуур, Орчон, Хятад үндэстэн болон Барга, Буриад зэрэг ястануудаар бүрэлдсэн зуу гаруй тоглогчид оролцож, ур авъяасаа гайхуулан урлагийн тайзаа чимэж, ирээдүйн урлагчид тэдний дундаас мэндлэх бий хэмээх мэдрэмжийг төрүүлж, хүрэлцэн ирсэн үзэгч олны сэтгэлийг сэргээнэ.
Үдэшлэг нь үндэстэний хувцас заслаараа гоёсон “Сэтгэлийн аялгуу” багачууд хүүхдийн урлагийн бүлгэмийн тоглох “Таван төлийн дуу”(алдарт дуучин Бүрэнбаяр агсны үг, ая)хэмээх хөөрхөн дуугаар хөшгөө сөхөж, хурсан олныхоо харааг баясгажээ. 
Залгаад үдэшлэгээ “Мөс цаст бяцхан баатар”,“Хөлөнбуйрын минь цас ” зэрэг цовоо цолгин хүүхдүүдийн цоглог сайхан тоглолтоор үргэлжлүүлж, тал нутгийн хүүхэд багачуудын урам зоргийг толилуулж билээ.

Эх сурвалж Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313