Шинэ барга баруун хошуунд “Амгалан цэнхэр Хөлөн” зохиолын чуулганы ном тараах ёслол зохион байгуулагдлаа
Шинэ барга баруун хошуунд ахмад зохиолч Хадагтай Бархасбадийн “Амгалан цэнхэр Хөлөн” зохиолын чуулганы ном тараах ёслол зохион байгуулагдав.
Ном тараах ёслолд оролцогсод зохиолд дурдсан тал нутгийн болон хүмүүсийн хувь заяаны тухай амтархан хүүрнэлдэж, ахмад зохиолчийн бүтээлд хүндэтгэлээ дэвшүүлсэн байна.
Бархасбадь(1942.10 — 2019.11)монгол үндэстэний зохиолч. Зохиолын чуулганд Дамбий настаны амьдралын ул мөрөөр гол шугам болгож, чөлөөлөгдсөн эхний үеэс өөрчлөлт нээлтийн цаг үе хүртэлхи Хөлөн нуурын хөвөөгөөр нутагшин суугаа монголчуудын хагас илүү зууны турших амьдралын хувиралтыг зураглан, 200 гаруй хүмүүсийн дүрийг бүтээж, үйл явдал нь долгион давалгаантай мөртөө хүмүүний сэтгэлийг шимшрүүлэм байлаа.
Тус удаагийн ном тараах ёслол бол ахмад зохиолч Бархасбадийн утга зохиолын амжилт бүтэмжийг хүндэтгэн биширч байгаа явдал болох бөгөөд тус нутгийн соёлын эх баялгийг уудалж, тал нутгийн соёлыг уламжлан хөгжүүлж байгаа бодит үйлдлэг байж, Шинэ барга баруун хошууны уран зохиолын үйлсд оюуны хүнсийг хангаж, тал нутгийн тухай үлгэрийг бичгийн сурвалжийн урсгалд үеийн үед уламжлан залгамжилж байгаа явдал болно.
Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN