2025 онд Цэгээ боомтоор зорчигчдын тоо сүүлийн таван жилийн дээд хэмжээнд хүрлээ

2026 оны 1-р сарын 20 өдөр

2025 онд Цэгээ боомтоор орж ирсэн болон гарч буй зорчигчдын тоо бараг таван жилийн дээд хэмжээнд хүрсэн байна
 Саяхан сэтгүүлчид Эзнээгийн гаалийн болон Хилийн мэргэжлийн хяналтын газар мэдээлснээр, Цэгээ боомтоор орж ирсэн болон гарсан зорчигчдын нийт тоо 2025 онд 489 мянгад хүрч, өнгөрсөн таван жилийнхээс бараг 24.59%-иар өссөн үзүүлэлт болж байна. 
Энэхүү боомт нь  БНХАУ-ын баруун хойд бүсийн Монгол, Европтой холбосон тээврийн чухал зангилаа болохын хувьд Цэгээ боомтоор 2025 онд хилээр орж гарсан иргэдийн урсгалын мэдээлэл гайхалтай байлаа. Үүнд хилээр орж ирсэн зорчигчид 244 мянга 200-д хүрч, өмнөх оны мөн үеэс 24.4%-иар өссөн байна. Гадагшаа зорчих зорчигчдын тоо 244 мянга 500-д хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.61%-иар нэмэгдэж, орох болон гарах хөдөлгөөн тэнцвэртэй өсжээ. 2025 онд хилийн Гаалийн бүрдүүлэлтийн орчныг тасралтгүй оновчтой болгохын тулд Эзнээ Гааль болон Цэгээ Хилийн мэргэжлийн хяналтын газрууд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хэд хэдэн хөнгөвчлөх арга хэмжээг эхлүүлэв. Үйл явцыг оновчтой болгох тал дээр "зургаан тал, дөрвөн холбоос" хамтын ажиллагааны механизмыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, газар дээр нь хамтарсан албан газруудаар дамжуулан "нэг цэгийн" хамтарсан хяналт шалгалтын загварыг бүрэн хэрэгжүүлэв. Энэ нь зохицуулалтын нөөцийг үр дүнтэй нэгтгэж, олон удаагийн хяналт шалгалт, удаа дараа хүлээгдэж байсан өмнөх нөхцөл байдлыг бүрэн өөрчилж, гаалийн бүрдүүлэлтийн "хүлээлтийн хугацааг тэглэх" түвшинд хүрсэн. Үүний зэрэгцээ хүний биеийн миллиметр долгионы радар, рентген аппарат зэрэг ухаалаг хяналтын төхөөрөмжийг зорчигчийн үзлэгийн талбайд нэмж, "машин шалгах + гар аргаар шалгах" хамтын механизмыг бий болгов. Энэ нь зохицуулалтын чадавхийн нарийвчлалыг сайжруулаад зогсохгүй зорчигчдод "ямар ч саадгүй нэвтрэх" боломжийг олгодог. Цэгээ боомт нь эрүүл мэндийн хорио цээрийн үүргээ чандлан биелүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах шуурхай арга хэмжээний сүлжээг сайжруулж, "7×24 цагийн ногоон суваг" болон тусгай хэрэгцээт бүлгүүдэд сайн дурын үйлчилгээний постуудыг байгуулжээ. "Хоёр зарлал, нэг сануулах" механизмыг тогтмол хэрэгжүүлж, гадаадын иргэдийн паспортыг "онлайн өргөдөл" зэрэг урьдчилсан онлайн үйлчилгээг сурталчилснаар хил дээр ирж бүртгүүлэх хугацааг мэдэгдэхүйц богиносгож, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг эрс дээшлүүлж байна. Хил дамнасан худалдааг хөнгөвчлөх, боловсон хүчний ая тухтай байдлыг 

сайжруулах үндсэн зорилго бүхий Эзнээ Гааль болон Цэгээ Хилийн мэргэжлийн хяналтын газрууд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болно. Тэд хамтарсан шалгалтын журмыг цаашид оновчтой болгож, хяналтын илүү ухаалаг аргуудыг судалж, аюулгүй, үр ашигтай, тав тухтай боомтын орчинг бүрдүүлэхийг хичээж, орон нутгийн нээлттэй байдал, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг гүнзгий ахиулахад шинэ түлхэц өгөх болно.

Эх сурвалж:Алшаагийн нэгдсэн мэдээллийн wepchat,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313