“Өвөр Монгол дахь гадаад оюутнуудын хятад хэлний авьяас чадварын наадам - 2025”-д шалгарсан 20 оюутныг Гуандүн мужаар аялуулах арга хэмжээ 01-р сарын 12-ны өдрөөс эхэллээ.
Гуандүн муж дахь аялал нь таван өдрийн турш үргэлжлэх бөгөөд Гуанжөү хот, Шэньжэнь хот, Фөшань хот зэрэг хөгжил ихтэй хотуудаар аялан, хиймэл оюун ухаан ба экологийн хамгаалалтын хамгийн шинэ ололт амжилт, шинжлэх ухаан, технологийн хөгжил, Хятадын уламжлалт соёлын өв уламжлалтай танилцах болно.
Өвөр Монголын Их Сургуульд суралцагч Монгол Улсын оюутан н.Энхжин хэлэхдээ: - Энэхүү аялалд оролцож байгаадаа маш их баяртай байна. Миний хувьд Хятадын өмнөд нутгаар анх удаагаа аялж байна. Умард бүс нутгаас шал өөр соёл, зан заншилтай танилцахыг хүсэж байна гэлээ.
Өвөр Монголын Их Сургуульд суралцагч Монгол Улсын оюутан н.Энхжин /зүүн/ найзтайгаа ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Боловсролын танхимаас хамтран зохион байгуулсан “Өвөр Монгол дахь гадаад оюутнуудын хятад хэлний авьяас чадварын наадам - 2025” арга хэмжээнд Монгол Улс, ОХУ, Лаос, Гана, Индонез зэрэг 10 гаруй улс орноос хүрэлцэн ирж Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Улаанхад Их Сургууль, Шилийнгол аймгийн Ажил Мэргэжлийн Дээд Сургууль зэрэг 13 их дээд сургуулиудад суралцаж буй нийт 226 гадаад оюутнууд оролцсон юм.
Өвөр Монгол нь сүүлийн жилүүдэд “Бүс ба Зам” санаачилга, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй нэгдэж, холбогдох улс орнуудтай боловсролын солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, боловсролын салбар дахь нээлттэй байдлаа тэлсээр байна. Одоогийн байдлаар Өвөр Монгол орны хэмжээн дэх их дээд сургуулиуд 40 гаруй улс орон, бүс нутгийн нийт 200 гаруй их дээд сургууль, байгууллагатай хамтын ажиллагааны харилцаа тогтоосон бол 3000 гаруй гадаад оюутан Өвөр Монголд суралцаж байна.
Эх сурвалж:http://www.solongonews.mn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN