Өвлийн улирлын аялал жуулчлал хөгжөөнтэй болхыг дагалдан, уламжлалт өвөрмөц нүүдэлчин малжих амьдралыг сонирхох нь жуулчдын тэргүүн сонголт болжээ. Шинэ барга баруун хошууны олонхи малчин айл өрхүүд аялал жуулчлалын баазыг нээж, жуулчдыг халуунаар угтаж, тэд нарт нүүдэлчин амьдралын хэв маягийг биечлэн таниулж байна.
Шинэ барга баруун хошууны Далай сумын “Үсрэлт гэр бүлийн малжиллын талбай”-д очиход, жуулчид монгол гэрт халуун сүүтэй цай ууж тухална. Гэрийн гадна агт хүлэг үүрсэж, бөх барилдан, морин тойруулгыг жуулчдад сонирхуулхын дагуу цаст талд мотоцикл унах буюу морин тэргэнд сууж, өргөн талын мөнгөн өвлийн өнгө үзэмжийг сонирхоно.
Жуулчид нэлийсэн их цаст талд гэрийнхээ дэргэд халуун тогооноос Баруун хошууны хонины махыг амтлаж, нутгийн амтат хоолны анхилам үнэрт согтуурна. Бас дуулж, бүжиглэж, баяр хөөртэй өдрийг өнгөрүүлж,оройн түүдэг галын үдэшлэг оролцож, цэцэгт пуужин сонирхож, - 20 градусын хүйтэнд өргөн уудам талд бах цэнгэлийг эдэлж баяралцгаана.
Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN