Өвөр Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийт тоо хамгийн өндөр түвшинд хэвээр байна

2026 оны 1-р сарын 9 өдөр

Хятадын 2025 оны алдарт, онцгой, өндөр чанартай, шинэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үндэсний жагсаалтын гурав дахь хэсгийг албан ёсоор нийтэллээ. Үүнд: ӨМӨЗО  жагсаалтад 76 шинэ хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмж, Өвөр Монголын энэ төрлийн жагсаалт дахь нийт тоо 973-д хүрч, улсын хэмжээнд тэргүүлсээр байна.
Энэхүү амжилт тоо хэмжээгээрээ тэргүүлэх байр сууриа илэрхийлээд зогсохгүй, Өвөр Монгол орон хөдөө аж ахуйн брэндийн тариалалтыг системтэйгээр дэмжих, ялангуяа алдартай, онцгой, өндөр чанартай, шинэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ногоон, органик бүтээгдэхүүний гэрчилгээжүүлэх чиглэлээр өндөр үр дүнтэй хөгжлийн загварыг бий болгосныг харуулж байна. Энэхүү загвар нь өндөр чанартай хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үндэсний сонголт руу хүргэхэд түлхэц болсон юм.
 Шинээр бүртгэлтэй Дэнкөүгийн буудайн гурил нь Бортохойн нутгаас гаралттай  бөгөөд Хатанголын усалгааны  хөрснөөс  шим авчээ.  Хөххотын нэрс, Чиншуйхэгийн улаан жимс зэрэг бүтээгдэхүүнүүд нь өвөрмөц 

амтаараа онцлог газарзүйн уур амьсгалтай холбоотой. Одоогийн байдлаар Өвөр Монгол орны баталгаажсан бүтээгдэхүүнүүд нь үр тариа, тос, сүүн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, жимс ногоо, эмийн ургамал зэрэг гол ангиллыг хамарч, Бортохойн тал, Шилийнголын тал нутагт төвлөрсөн олон бүс нутгийн, кластер хөгжлийн хэв маягийг бүрдүүлж, гүн гүнзгий, олон янзын үйлдвэрлэлийн суурийг харуулсан байна.

Эх сурвалж:news.cn Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 8
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313