“Наран хүүхэн — Эвэнки үндэсний сонгодог ардын аман үлгэр” номын нээлт боллоо

2026 оны 1-р сарын 5 өдөр

1-р сарын 5-нд,“Наран хүүхэн — Эвэнки үндэсний сонгодог ардын аман үлгэр” номын нээлт Эвэнки үндэсний өөртөө засах хошуунд боллоо.
Тус нээлтэнд их дээд сургуулийн эрдэмтэн багш, Эвэнки үндэсний судалгааны нийгэмлэгийнхэн, тус ном мэндлэхэд хүчин чадлаа өргөгчид оролцож, “Наран хүүхэн —  Эвэнки үндэсний сонгодог ардын аман үлгэр” номын тойронд ярилцлага өрнүүлэв.
“Наран хүүхэн — Эвэнки үндэсний сонгодог ардын аман үлгэр” гэх ном бол Хөлөнбуйрын сонгодог ардын аман үлгэрийн цувралын анхдугаар цувралаар хэвлэгдэж байгаа ном болно.Тус номыг Д.Цэрэнбат, Ялагч, Гүй Инь, Лина найруулан зохиож, 2025 оны 12-р сард Өвөр Монголын Соёлын хэвлэлийн хороогоос хэвлүүлэн тараажээ. Тус ном нь оршил, ардын аман үлгэрийн эх бичиг(монгол үсэг), шингээлтийн материал(хоёр хэмжилт код), хойнох үг зэрэг хэсгээр бүрэлджээ. Тэр нь Өвөр Монголын үндэсний Хэрэг эрхлэх зөвлөлийн орон нутгийн үндэсний үг хэл үсэг бичгийн судалгааны голдлогот сэдэв булан улсын цөөн тоот үндэсний үг хэл үсэг бичгийн хэвлэлийн суурь мөнгийн дэмжлэгээр илээр хэвлэгдсэн Эвэнки үндэсний сонгодог ардын аман үлгэрийг уламжлан хамгаалж, нээн ашиглахаар судалгааны голдлого болгосон шинэ бүтээл болно.

Хятад улсад байгаа Эвэнкичүүдийг “Солон”, “Түнгүс”, “Якут” гэж гурван бүлэгт ангилан нэрлэдэг. “Наран хүүхэн — Эвэнки үндэсний сонгодог ардын аман үлгэр” гэх номд Солон Эвэнкийн 23 үлгэр, Түнгүс, Эвэнкийн 8 үлгэр, Якутын 6 үлгэрийг хамруулав.Тус ном нь Солон, Эвэнкийн шилдэг ардын аман үлгэрийг хамгаалах хийгээд нээн ашиглах судалгаанаар голдлого болгож, Түнгүс, Эвэнки болон Якут, Эвэнкийн ардын аман үлгэрийг хамтад нь харгалзан, Эвэнки үндэсний шилдэг ардын аман үлгэрийг шилэн сонгож, Эвэнки үндэсний ардын аман үлгэрийн өвлөн уламжлагч болон Эвэнки хэлний нэвтрүүлэгчийн идэвхтэй хамтын ажиллагаанд одоохчилсон бааз төхөөрөмжийг гүйцэд ашиглан, Эвэнки үндэсний сонгодог ардын аман үлгэрийг шингээлт хийв. Цахим номд бүртгүүлж, үлгэр болгоны хоёр хэмжилт кодыг ширвэн сонсож болдог нь онцлог нь боллоо.
Эх сурвалж Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313