BYD-ийн цахилгаан автомашины борлуулалт Tesla-гаас давлаа

2026 оны 1-р сарын 4 өдөр

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани 2-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзэхэд, Tesla компани 2025 онд дэлхий даяар нийт 1 сая 636 мянган автомашин борлуулсан нь 2024 онтой харьцуулахад 8.6 хувиар буурсан байна. Ингэснээр Tesla-ийн цэвэр цахилгаан автомашины жилийн борлуулалт анх удаа Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD компанид гүйцэгдсэн байна.

2025 онд Tesla нийт 1 сая 655 мянган цахилгаан автомашин үйлдвэрлэж, 1 сая 636 мянгыг борлуулсан нь 2024 оны үйлдвэрлсэн 1 сая 773 мянга болон борлуулсан 1сая 789 мянгаас доогуур үзүүлэлт юм. 2025 оны есдүгээр сард АНУ-ын засгийн газар цахилгаан автомашин худалдан авахад олгодог татварын урамшууллыг цуцалсан нь Tesla-ийн борлуулалтад шууд сөргөөр нөлөөлжээ.

Харин Хятадын BYD компани 1-ний өдөр мэдээлснээр, 2025 онд тус компанийн дэлхийн цахилгаан автомашины борлуулалт 2.26 саяд хүрч, өмнөх оноос 28 хувиар өссөн байна. Тус өсөлтийн ихэнх нь Хятадаас гаднах Азийн орнууд, Европ болон Латин Америкийн зах зээлээс бүрдүүлсэн гэдгийг онцолжээ.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313