Шарга адуу үржүүлдэг Өвөр Монголын ферм

2025 оны 12-р сарын 30 өдөр

Өвөр Монголын Баян-нуурын Урдын дунд хошууны Ганцмод суурины Хөгжилт тосгоныхон сүүлийн үед гэр бүлийн фермийн төсөл хэрэгжүүлж, шарга адуу үржүүлэн, орлогоо нэмэгдүүлж байна.
Экологийн аялал жуулчлал, уламжлалт малжих соёл болон танин мэдэхүйн сурталчилгааг уялдуулсан уг төсөлд нийт 410 мянган юанийн хөрөнгө оруулан, хоёр монгол гэр барьж, уламжлалт гар урлалаар чимсэн бөгөөд музей, гэр буудлын зориулалттай ашиглаж байна.
Жуулчид фермд зочлон, хөдөөний амьдралтай танилцан, морь унаж чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Өвөл зуны улиралд мөн өвөрмөц наадам зохион байгуулдаг тул хол ойрын зочдыг соронздон татдаг.
Төсөл амжилттай хэрэгжсэнээр шарга адууны борлуулалт болон аялал жуулчлалын цэвэр орлого жилдээ 140-150 мянган юаньд хүрдэг талаар тосгоны намын дарга Баянгол танилцууллаа.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл Яргуй

  • Туяа
  • 14
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313