Мөс цасанд хучигдсан мөнгөн өвөл мөс цасны арга хэмжээгээрээ онцлогт бахархал нь болжээ. Ойрын өдөр Шинэ барга баруун хошууны Хоёрдугаар бага сургуулийн “Биет бус соёлын өвийг уламжилж Мөс цасны баяраа баярлан угтъя”, “Баргай” нааданг ерөнхий боловсролын сургуульд зохион байгуулах гол сэдэвт арга хэмжээг өрнүүлж, бүх багш сурагчид идэвхтэй оролцон, мөнгөн өвлийн улиралд Биет бус соёлын өвийг биечлэн ойлгуулав.
Арга хэмжээн дээр Баргайн нийгэмлэгийнхэн Биет бус соёлын өвийн тоглоомын түүхэн агуулагдхуун болон соёлын агуулагдхууныг сурачдад нарийн тайлбарлан танилцуулж өгчээ. Биечлэн ойлгуулах явцдаа сурагчдыг баг хуваан уралдуулж, уламжлалт тоглоомын өвөрмөц хав цэнгэлийг эдлүүлжээ.
Тус арга хэмжээ нь Биет бус соёлын өвийг өвлөх, уламжлах болон Мөс цасны үйл ажиллагааг уялдуулж, сурагчдад өвлийн улирлын хөөр баярыг мэдрүүлж, Биет бус соёлын өвөө уламжлан залгамжлах үзэлт танилтыг дээшлүүлсэн.
Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN