Шинэ барга баруун хошууны Шинэ үеийн нутгийн өнгө гэрэл зургийн үзэсгэлэн Хайлар хотод нээгдлээ

2025 оны 12-р сарын 19 өдөр

Хөлөнбуйр мөнгөн цагаан хүрмээ нөмөрч, хол ойрын уран бүтээлчдийн уран бүтээлд хөг нэмэрлэнэ …
Хөлөнбуйр дөрвөн улирал өнгө ялгаран уран бүтээлийн гэгээн мэдрэмжээр гангардаг. 
Өнөөдөр буюу 12-р сарын 19-ний өдөр Шинэ барга баруун хошууны залуу гэрэл зурагчдын бүтээл — Тал нутгийн цаг үеийн гэрэл зураг жич Шинэ барга баруун хошууны одоо үеийн гэрэл зургийн бүтээлийн үзэсгэлэн Хөлөнбуйрын түүхийн музейд дэлгэгдлээ.
Тус үзэсгэлэнг Хөлөнбуйр хотын Утга урлагийнхны холбоо, Шинэ барга баруун хошууны Намын хорооны Сурталчилгааны хэлтсээс голлон эрхэлж, Хөлөнбуйрын музей, Хөлөнбуйр хотын Төсөл хэрэгжлийн үзэсгэлэнгийн ордон, Шинэ барга баруун хошууны Утга урлагийнхны холбоо, Хөлөнбуйр хотын Гэрэл зурагчдын нийгэмлэгээс хамтран эрхэлж, Шинэ барга баруун хошууны Аюур, Анхилам, Баатар, Бо Лин Лин, Ханагар, Хан Жэн Жэн, Хэрлэн, Начин, Намиа,     Насанурт, Наргил, Саруул, Содхүү, Тиан Ховлин, Ү Юймин, Үзэл, Золт зэрэг залуу уран бүтээлчдийн байгаль орчины ахуйгаас амьдрал ахуйг зургалсан гоц сайхан 200 гаруй бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ.
Үзэсгэлэнгийн эхлэлтийн ёслолд Хөлөнбуйр хотын Утга урлагийнхны холбоо, Шинэ барга баруун хошууны Намын хорооны Сурталчилгааны хэлтэс, Хөлөнбуйрын музей, Хөлөнбуйр хотын төсөл хэрэгжлийн үзэсгэлэнгийн ордон, Шинэ барга баруун хошууны Утга урлагийнхны холбоо, Хөлөнбуйр хотын Гэрэл зурагчдын нийгэмлэгийн удирдлага нар, мэдээ мэдээллийнхэн оролцжээ.
Хөлөнбуйрын цаг үеийн туульсыг бичиглэсэн энэ үзэсгэлэн нь хүн байгаль хамтдаа эесэн зохицон орших гүн ухааныг дэлгэн харуулж, тухайн газарт очсон хүн бүхэнд уран бүтээлийн гоо сайхны таашааллыг хүртээж чадлаа.
Үзэсгэлэн нь 2025 оны 12-р сарын 19-ний өдрөөс 2026 оны 1-р сарын 9-ний өдөр болтол нээгднэ.
Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 187
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313