Өвөр Монголын гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ өсөв

2025 оны 12-р сарын 15 өдөр

Гаалийн статистик мэдээгээр, 2025 оны 1-11 сард Өвөр Монголын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 196.33 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 4.2%-иар өссөн нь бүх Хятадын дундаж өсөлтийн хурдаас 0.6 нэгж өндөр болжээ. Үүнд экспорт 79.37 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.5%-иар өсөв, импорт 116.96 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 4.7%-иар өссөн байна. Үүний зэрэгцээ Өвөр Монголын гадаад худалдааны өсөлтийн хурд бүх Хятаддаа эхний арван сарынхаас гурван байраар урагшилсан нь өсөлтийн эрч хүчээ хэвээр хадгалсаар байгааг харуулж байна. Арваннэгдүгээр сард Баян-нуур хот (өсөлтийн хурд 25.2%), Улаанхад хот (өсөлтийн хурд 10.7%), Хөххот (өсөлтийн хурд 18.1%) зэрэг хотуудын эрчимтэй өсөлтийн ачаар Өвөр Монголын гадаад худалдааны импорт, экспорт энэ он гарснаас хойших оргил үедээ хүрч, импорт экспорт, экспорт, импорт гэсэн гурван үзүүлэлт цөм хоёр оронтой тоогоор өндөр хурдтай өссөн байна. Тодруулбал, 11-р сарын импорт, экспортын нийт хэмжээ 21.16 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 23.8%-иар өссөн байна. Үүнээс экспорт 9.45 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 29.6%-иар өсч, импорт 11.71 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 19.5%-иар өссөн байна, ганц сарын эдгээр тоо баримт нь бүх жилийн гадаад худалдааны тогтвортой өсөлтөд хүчтэй түлхэц өгч байна. 
Эх сурвалж https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 6
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313