Адуунд хайртай өвөө ач хоёр

2025 оны 12-р сарын 11 өдөр

Шилийн голын Баруун үзэмчин хошууны Жирийн гол балгасын Баянхонгор гацааны уяач Чулуунбаатарын ач охин Үлэмж нь морь унах дуртай болхоор гурван наснаасаа морь унаж эхэлжээ. 
 Үлэмжийн Өвөө Чулуунбаатар адуунд хайртай. Чулуунбаатар гуай хол ойрын найр наадмаар уясан морио хурдлуулахаар явахдаа ач охин Үлэмжийг байнга дагуулдаг. Түүний цагаан морь нь Хятад улсын Цагаан адууны нийгэмлэгээс эрхэлсэн Анхдугаар удаагийн найрт аман хүзүүдэж байв. 
Үлэмж өвөөгөө дагаад үхэр малд морьтой явдаг бөгөөд жил Цагаан сар болвол өвөөгийнхөө цагаан морийг унаж садан төрлийнхөөрөө сар шинийн золголт хийдэг. 
Үлэмж одоо авга хошууны Нэгдүгээр бага сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Амралтаараа өвөө дээрээ очиж морь унах дуртай. Тэр энэ жилийн 8-р сард Баруун үзэмчин хошууны Жирийн гол балгасын Намын хороо засгийн газраас голчилон эрхэлж, Хөгжилт гацааны “Хүлэг” гэр бүлийн малжиллын талбайгаас даачилан эрхэлсэн “Үзэсгэлэнт сайхан уул усаа сахиж, хамтын цогц сэтгэлээ бататгая” гэх бүх ардын бие махбодио чийрэгжүүлэх 35 км морьтой аялалд өвөөтэйгээ хамт оролцож, харсан бүхний бахархалыг татаж билээ.

Эх сурвалж: Шилийн гол Хам зуучлуур, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 89
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313