12-р сарын 8-ны өдрийн үдийн өмнө Хайлар дүүргийн үндэстний хүүхдийн цэцэрлэгт “Мөс цасны хүсэл зүүдээ тэргэлшүүлье” гэх гол сэдэвт мөс цасны спортын арга хэмжээ хөөр хөгжөөнтэй зохион байгуулагдлаа.
Арга хэмжээ нь багш Анарын гоц сайхан бүжгээр хөшгөө ярж, бүх талбайдах баяр хөөрийн уур амьсгал оргилдоо хүрлээ. Дараа нь хүмүүсийн хүсэн хүлээсэн хүүхдийн хоккейн тэмцээн боллоо. Бөмбөг дамжуулах, оруулах, дайрах, хаших нь бүгд хүүхэд багачуудын сонирхлыг татсан тэмцээн байлаа. Хүүхдүүд харилцан туслалцаж, сэтгэл нэгтэй бүлгэмдэлтэй байгаа нь илт харагдаж, хөгжөөн дэмжигчдиийн уухайлах дуу тасралтгүй цуурайтна.
Багш хүүхдүүд хамтдаа уралдах цасан дээр гулгах цагирагны уралдаан нь нэн ч хөөртэй баяслыг бялхууллаа. Уралдааны дараа бас багш Анарын мөсөн тэшилтийн уралдаан болж, мөс цасны төрөл бүрийн тоглоомын дур сонирхлыг хүүхэд болгонд мэдрүүлж чаджээ.
Тус удаагийн спортын арга хэмжээг амжилттай эрхэлсэн нь хүүхдүүдэд өөрийгөө илчилэх, өрсөлдөх бололцоо хангаснаар зогсохгүй, нэн ч бодит ажиллагаагаар “Арван тавдугаар таван жил”-ийн төсвийг “Спорт сурган хүмүүжлийг харилцан гүнзгий уусалцал”-ыг найдваржуулж, хүүхдүүдийг биечилэн оролцох дунд манай Хятад улсын дарга Ши Жинпингийн спортын хүчирхэг улс, эрүүл энх Хятад улс байх тухай чухал зааврыг үйлдлэгжүүлж, Хятад улсын мөс цасны өвөрмөц онцлог болон Үндэстний соёлын гүн зузаан утга санааг бодитоор үйлдлэгжүүлжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN