Ойрын өдөр “Сүүний үнэр ханхалсан тансаг идээний уламжлал” гуравдугаар удаагийн “Шинэхэний тансаг идээ” төрөл бүрийн загсаасан өрмөөр амттан хийх үзүүллэгийн үйл ажиллагаа Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн зүүн суманд өвтэгш ихээр явагдлаа.
Үйл ажиллагаа нь уламжлалт шинэ өрөм загсаах, загсаасан өрмөөр хийсэн олон төрлийн амттаны, өрмөөр гололсон цагаан идээний соёлын бүтээгдэхүүн, төрөл бүрийн өрмөөр амталсан амттаны урлагийн бүтээл, гэрэл зургийн бүтээл, борлуулалт зэрэг зургаан төрлийн үзүүллэгээр зохион байгуулагджээ.
“Нутаг болгонд сүү байдаг ч ганцхан монголд өрөм суудаг” гэдэгчилэн Буриад монголчууд урд удаан түүхтэй малжих амьдралдаа таван хошуу малыг үржүүлж, сүү саалийг нь боловсруулж, өрөм, шар тос, зөөхий, цөцгий авах буюу тараг бүрж айраг эсгэх, аарц цагаан идээгээ боловсруулдаг. “Хүрэгч үнээний сүү шимтэй, хөөрүүлж самраад загсаасан хөдөлмөрчин түмний буян хишигтэй, ханагар талын цагаан идээний охь өрөм” гэдэгчилэн шинэ сүүгээ тогоондоо хийж, аргалын зөөлөн галаар хөөрүүлж өрөм загсааж авдаг. Үүнийг сүү хөөрүүлж загсааж өрөм аваад загсаасан өрмөө талхан дээрээ түрхэж идхэд маш амттай мөртлөө хүний биед маш их шим тэжээл өгдөг. Загсаасан сүүнийхээ өрмийг цуглуулж, нэлээд их болсны дараа дахин тогоондоо хийж зөөлөн галаар хайлуулан шар тус гаргаж болдог.
“Аргалын зөөлөн галаар загсаасан өрөм нь амттай мөртөө гоё.Сүүгээ гуулин шанага буюу цайр шанагаар өндөр өргөн олон удаа самрах хэрэгтэй” гэж малчин бүсгүйчүүд туршлагаа хуваалцан ярилцаж байлаа.
Шинэхэний Буриад монголчууд бас хүүхдээ “арван цагаан хуруугаа айраг цагаагаар бодож яваарай” гэж сурган, нөгөө талаар хүүхэддээ цагаан идээний шимийг хүртээн, эрүүлээр өсөн бойжихыг нь зөгнөж, нөгөө талаар уламжлалт цагаан идээ хийх арга маягаа сурч эзэмших хэрэгтэй гэдгээ илтгэнэ. Энэ нь ч бас тус удаагийн үйл ажиллагааны гол зорилгын нэг нь билээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй
DORNODMEDIA.MN