Хайраас хайр түгээх аян
—— Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн зохиолч Сарантуяаг тэмдэглэв
Амьдрал хайр дээр тогтдог, хайргүйгээр энэ хорвоог хэрхэн төсөөлөх билээ?хайраас хайр үргэлжлэн байж бүх зүйл амар амгаланд хүрдэг юм билээ. Хайрын тухай дуу мянга түмэн бадаг байдаг ч зөвхөн нэг л хүний тухай дурсан дуулах нь олон … өнөөдөр харин 3000 хүүхдийг үрчилсэн тал нутгийн ээжийн хайрыг багтаан бичиж чадсан алдарт зохиолч А.Осор багшийн ууган охин, Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн зохиолч Сарантуяагийн бичсэн “Амин гол” номын хайраас хайр түгээсэн хайрын аяныг тэмдэглэе!
Сарантуяагийн бичсэн “Амин гол” номонд ХХ зууны тавиад оны үед Хятад улсын өмнөд оронд байгалийн гамшиг болж Жү ерөнхий сайд Өвөр Монголын тэргүүлэгч Улаанхүүд утасдаж 3000 хүүхдийг Өвөр Монголын тал нутагт үрчлүүлсэн тухай бичсэн билээ.Тус ном нь олон ангит кино болж бүх улсад цацагдсны дараа төвийн Сурталчилгааны хэлтсийн оюуны боловсны “Таван нэг-инженергийн”шагнал, ӨМӨЗО-ны “Таван нэгийн инженергийн шагналын онц байрын шагнал, Хятад улсын цөөн тоот үндэстэний “Азнай хүлэг шагнал”-ын киноны нэгдүгээр зэрэглэлийн шагнал, Хятад улсын цөөн тоот үндэстний “Азнай хүлэг шагнал”-ын хамгийн шилдэг кино найруулагчийн шагнал зэргийг хүртэв. Энэ нь их зохиолч Сарантуяаг тухайн үеийн Шанхайн өнчин хүүхдүүдийг чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлаж, уран бүтээлдээ хайраа илтгэж чадсан сэтгэлийн хүч нь хүмүүсийн сэтгэлд хүрснээр энэ олон яруу алдрыг авчирч чадсан юм.
2000 оны үеэр Хятад улсын нэрт кино редактор Нин Цайтай хамт Шилийн гол аймгийн малчдын гэрээр орж сургалж судалсаар “Амин гол” хэмээх том бүтээлээ туурвисан гэнэ.
Сарантуяа багшийн Хөлөнбуйрын аялал нь хайраас хайр түгээх аян билээ. 2001 онд “Амин гол”кино нь Хятад улсад кино болон цацагдсны дараа Гуаньдунь мужийн Сахилга бат байцаах хорооны нарийн бичгийн дарга асан Жань Үйхань зохиолдох тал нутгийн ээжийн нэхэлгүй хайрт сэтгэл хөдөлж, Гуаньдунигийн Хайр халамжийн бүлгэмийг өөрөө байгуулж, “3000 хүүхдийг үрчилсэн малчин ээж нарын ачийг хариулах”-аар зорилгоо болгож, Өвөр Монголын амьдрал нь хүрэлцээгүй ядуу сурагчдад туслах аянаа эхлүүлжээ. Гуаньдунигийн 2000 шахам хүмүүс тус бүлгэмд нэгдэж 3000 хүүхдийг туслахаар төсөвлөж байснаасаа одоо 6000 гаруй хүүхдийг туслаад байна.
Үүнд Хөлөнбуйрын тал нутгаас 300 гаруй сурагчдад тэтгэмж хүртээгээд байна.3000 хүүхдийг үрчилсэн тал нутгийн ээжийн хайрын хариу бодит үйл ажиллагаагаар тал нутгийн амьдрал нь хүнд хэцүү байгаа хүүхдүүдийг хориод жил тусалж байгаа Жань Үйханий тухай ном бичиж буй аян юм.
Хорь гаруй жилийн өмнө улсын хүүхдийн учрал бүхэнд гүнээс гүн хайраа шингээж, чин сэтгэлээсээ учрал бүхнийг гүн мэдрэн хайраа юүлж “Амин гол” хэмээх номоо бичсэн бол өнөөдөр “Амин гол” номын хайр сэтгэл догдлон 6 мянган ядуу зүдүү хүүхдүүдэд хайраа өгч чадсан их хайрыг бичиж буй хайраас хайр түгээх аян юм.
— Олон жилийн өмнө билээ Жань Үйханий гэргий нь нуруугаа эмчлүүлхээр Хөххотод ирхэд би буудал авч өгье гэсэнд “Үгүй, нэг шөнийн буудлын мөнгө 150 юань, би хоёр хоног буудалд суувал нэг хүүхдийн нэг сар хэрэглэх зардлыг үрэн таран хийнэ” гээд юу хэлсэн ч буудал аваагүй. Тэр үед манайх хоёрхон өрөөтэй байсан болохоор миний номын өрөөний шалан дээр ор засаад сар гаруй суугаад явсан юм” гэж Жань Үйханийг гэргийн тухай дурсаж байлаа …
Жань Үйхан тав арван юаний хувцас өмсөөд 70 гаруй хүүхдийг их сургууль төгстөл тусаллаа гэдэг нь үнэхээр агуугаас агуу их хайр халамжийг өгчээ.
Энэ бол хайр, энэ хайрыг юугаар ч төсөөлж чадахгүй нь ээ!энэ хайрын үргэлжлэлийг Гуаньдунигийн хайр халамжийн бүлгэм залгаж аваад одоо болтол хориод жил болчихсон. Хайр үргэлжлэн байж амьдралын эх үүсвэрээ олж байдаг юм байна.
Жань Үйханий байгуулсан хайр халамжийн бүлгэмийн тусламжийг хүртсэн 6000 хүүхэд Жань Үйхань эхнэр,нөхөр хоёрыг “аав”,“ээж”гэж монголоор дууддаг гэх. Энэ нь “Амин гол”-ын гол дүр Дулаан, Хад хоёрын дуудлагаас ирэлтэй байжээ. Эх улсын минь элгэн дээр аав ээжийн хүүхэд болгон эрх тэгш, аав ээжийнхээ хайрыг хүртэж өсөхийг хүн бүхэн хүсэн, гэхдээ өвчин зовлон, байгалийн давагдашгүй гай гамшиг зэрэг олон зүйлийн шалтгаанаас зарим хүүхэд хайраар дутдаг. Энэ хайрыг нөхөх гэж агуу их Жү ерөнхий сайд, Улаанхүү тэргүүлэгч, тухайн үеийн гурван мянгаад малчин чин сэтгэлээсээ ажилсан бол өнөөдөр Жань Үйханий биечлэн байгуулсан Гуаньдунигийн хайр халамжийн бүлгэм мөн л өнчин өрөөсөн ядуу зүдүү багачууд хүүхдүүдэд аав ээжээсээ олж чадаагүй хайрыг нөхөх гэж хичээн ажилснаараа … далан насны дөрөөн дээрээс их зохиолч Сарантуяа ч хайраас хайр түгээн ажилсаар … энэ аян бол хайраас хайр түгээх аян, энэ аян үргэлжилсээр л байх болно.Энэ аяны эцсийн цэг нь харин хүн бүхэн хайрын элч байх явдал болно.
Амьдралын гэгээн өнгө нь хайраар тодордог юм. Хүн бүхэн хайраар амьсгалж, хүүхэд бүхэн хайрын туяанд гэрэлтэж байгаасай!
Амьдрал хайр дээр тогтдог …
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй
DORNODMEDIA.MN