Ойн дундах жижиг хот Рашааны арван жилийн өөрчлөлт

2025 оны 12-р сарын 3 өдөр


Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хянган аймгийн Рашаан хот нь эко аялал жуулчлалаар манлайлсан ногоон өөрчлөлтийн замналаар урагшилсаар байна. Байгалийн ойг хамгаалах, ойжуулалт хийх зэрэг экологийн төслүүдэд тулгуурлан, жилийн турш байгалийн үзэсгэлэн ба соёл зан үйлийг хослуулсан өвөрмөц ойн аялал жуулчлал, амралтын загварыг бүрдүүлж, экологийн хамгаалалтын ололт амжилтыг аялал жуулчлалын хөгжлийн давуу тал болгон хөгжүүлж байна.
Сүүлийн арван жилд Рашаан хотод жуулчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, аялал жуулчлалын зах зээл нь өргөжин тэлсээр байна. Өвөр Монголын ойн аж ахуйн хотуудын өөрчлөлт, хөгжлийн загвар болгон Рашаан хот нь ногоон, өндөр чанартай хөгжлийн шинэ хуудсыг бичиглэлээ.
1946 онд Рашааны Ойн аж ахуйн товчоо байгуулагдсанаас хойш энэхүү жижиг хот ойтой нягт холбоотой болжээ. Тухайн үед Хятадын олон нутгаас ойн аж ахуйн ажилчид болон тэдний гэр бүлүүд ойн нөөцийн хөгжилд оролцохоор Рашаан хотод ирж, орчин үеийн Рашаан нутагт хамгийн анх суурьшсан оршин суугчид болжээ.
Урт хугацааны турш хэт их мод бэлтгэл нь орон нутгийн ойн нөөцийг тогтворгүй болгож, экологийн орчин аажмаар доройтсон байна. Рашаан хот хүрээлэн буй орчноо хамгаалахын тулд 2012 оны өвөл буюу мод бэлтгэлийн улирлаас эхлэн байгалийн ой модыг арилжааны зориулалттай мод бэлтгэл хийхийг бүрэн зогсоожээ.
2014 онд Рашаан хот 2 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого бараг 2.6 тэрбум юаньд хүрсэн бол сүүлийн арван жилд аялал жуулчлалын тоо бүртгэл хоёр дахин нэмэгджээ. 2024 онд Рашаан хот 5.76 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого 7.3 тэрбум юаньд хүрсэн байна.
Зөвхөн энэ оны эхний хагас гэхэд Рашааны аялал жуулчлалын тоо арван жилийн өмнөх жилийн нийт дүнгээс давж, 2 сая гаруй жуулчин хүлээн авч, 2.68 тэрбум юанийн аялал жуулчлалын орлого олжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 2
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313