Малчдын үхрийн мах борлуулалт сайтай байна

2025 оны 12-р сарын 2 өдөр

11-р сарын 29-ний өдөр Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Баянтал дагуур үндэстний шиангийн өвлийн идэш гаргах ажил зохиогдов.
Малчид идэшний үхрийн мах бэлтгэн, борлуулалт сайтай байна. Хагас кг-даа 35 юань хүрч, нэг өдөр 400 гаруй жин \ 200кг \ үхрийн мах борлуулжээ.
Тухайн талбайд бас үхрийн махыг үнэ хаялцан худалдаж, жуулчдын анхаарлыг татаж байлаа. Үүнд Жьэжиан мужаас ирсэн нэгэн жуулчин 600 юаниар хоёр үхрийн хавирга худалдаж авлаа.Тэрээр: “Хөлөнбуйрын бэлчээрээр малжиж байгаа үхрийн мах бохирдолгүй, маш амттай, улсдаа алдартай” гэж эрхий хуруугаа гарган магтлаа.
Талбайд үхэр хонины махаас гадна сүүтэй цай, күмбэлийн шөл, шарсан бүхэл хонь зэрэг олон амттай хоолноос жуулчдад амтлуулж байлаа.

Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313