Өнгөрсөн амралтын өдөр Хятад улсын хамгийн хойд хэсэгт байрлах Хармөрөн мужийн Мөхэ хот анхны мөс цасны аялал жуулчлалын галт тэргийг угтан авлаа. Галт тэрэг Харбин хотоос хөдөлсөн бол 300 гаруй жуулчин мөс, цасны үйл ажиллагаатай танилцах аяллаа эхлүүлж буй нь энэ юм.
Энэхүү тусгай галт тэрэгт нь "удаан аялал, гүнзгий танилцах"-д чиглэж, зорчигчдод Хятадын хамгийн хойд нутгийн мөс цасны эх баялаг, иргэдийн зан үйлтэй танилцах боломжийг олгож байна.
Зорчигчид голчлон Хятадын өмнөд нутгийн Хөхмөрөн болон Жужян мөрний гурвалжин хойгийн иргэд байж, мөс цасыг сонирхох мөрөөдлийн дагуу энэ нутгийг зорьж, хамгийн хойд зүгийн түүхэн дурсгалт газруудтай танилцах, хилийн гол дээр өвлийн загас агнах, мөс цасны наадамд оролцохыг хүсэж байгаа юм.
Өвлийн аялал жуулчлалын оргил үеийн тээврийн эрэлт хэрэгцээг хангахын тулд төмөр замын салбарынхан саяхан Харбин, Мөхэ хоёрын хооронд галт тэрэг нэмж ажиллуулж байна. Үүний зэрэгцээ, иргэний нисэхийн байгууллагууд Мөхэ болон Хармөрөн мужийн аялал жуулчлалын хотуудын хоорондох нислэгийн давтамжийг нэмэгдүүллээ. Энэ он гарснаас хойш, Мөхэ нисэх онгоцны буудлын зорчигч тээвэрлэлт 244 мянгаас давсан нь өмнөх оны мөн үеэс 14.01%-иар өссөн үзүүлэлт юм. Олон төрлийн тээврийн систем нь жуулчдын аялалд дөхөм үзүүлээд зогсохгүй орон нутгийн мөс, цасны эдийн засгийг үр дүнтэй дэмжиж байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN