Хөлөнбуйрын “Ботгон хурд” хурдан торомны уралдаан зохион байгуулагдлаа

2025 оны 11-р сарын 20 өдөр

11-р сарын 19-ний өдөр Хөлөнбуйрын “Ботгон хурд” хурдан торомны уралдаан Шинэ барга зүүн хошууны Амгалан балгасын Баяновоо гацаанд зохион байгуулагдлаа.
Энэ уралдааныг Шинэ барга зүүн хошууны Өвөр-булаг сумын Баян-гүн гацааны уугуул, залуу уяач, Хурлад халын Эрхэмбат санаачилж,     Шинэ барга зүүн хошууны Тэмээн соёл үйлсийн нийгэмлэг дэмжиж хамтран зохион байгуулсан бол удалгүй Шилийн гол аймгийн Эрээн хотод зохион байгуулах юм байна. ӨМӨЗО-ны хурдан тэмээний уралдаанд бэлтгэл болгож сорио хийж байгаа юм. Уралдаанд малжих дөрвөн хошууны Өвөр Монголын манлай уяач цолтой Энхамар, Эрдэнэсүх зэрэг арван хэдэн уяачид хорин тором бүртгүүлж уралдуулжээ.Тэргүүн манлайд Шинэ барга баруун хошууны Хэрлэн сумын Саруул гацааны Дүүрэнжаргалын “тамир” нэртэй тором хурдалж, аман хүзүүд Шинэ барга зүүн хошууны Цагаан балгасын Галбар гацааны Эрдэнэсүхийн шар тором хурдалж, айргийн гуравт Шинэ барга зүүн хошууны Өвөрбулаг сумын Баян-гүн гацааны Эрхэмбаатарын “дүүлээ улаан” тором хурдалж, айргийн дөрөвт     Шинэ барга зүүн хошууны Ганжуур сумны Баянбүрд гацааны Бүтэдийн “халзан” тором хурдалж, айргийн тавд Эвэнки үндэстэний өөртөө засах хошууны Шинэхэн баруун сумын холбоо гацааны Шаравжамцын “буу улаан” нэртэй тором хурдалжээ.
Шинэ барга зүүн хошууны Тэмээн соёл үйлсийн нийгэмлэгийн хариуцлагатан Буджаваас: “Энэ уралдаан нь хурдны чиглэлд тэмээ үржүүлж байгаа буюу хурдан тэмээний уяа сойлго хийж байгаа уяачдаа урамшуулан зоригжуулж, удалгүй  зохион байгуулагдах гэж байгаа өвлийн улирлын хурдан тэмээний уралдаанд сорио бэлтгэж байгаа юм. Уралдаанаар  дамжин хурдны тэмээний уяа сойлгыг яаж тохируулах, яаж хурдан тэмээгээ сонгох талаар дүгнэлт хийж чадсан. Нөгөө талаар малжих дөрвөн хошууны тэмээчдийн харилцаа холбоог ойртуулж, хойшдоо хурдан тэмээн уралдааны талаар нэн өндөр төвшний уралдаан тэмцээн зохион байгуулахад суурь тавьж байна” гэжээ.
Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 9
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313