Хамтын аж ахуйн хоршоолол гишүүддээ ашиг орлогоо тараалаа

2025 оны 11-р сарын 18 өдөр

Хуучин барга хошууны Хөх-нуур балгасын Өвөр-нуур гацааны Хамтын аж ахуйн хоршоожлоос гишүүддээ 1 сая 380 мянган юань тарааж өгөв
11-р сарын 12-ны өдөр Хуучин барга хошууны Хөх-нуур балгасын Өвөр-нуур гацааны Хамтын аж ахуйн хоршоожлоос 2025 оны ашиг орлогоо хувиаралж, Хамтын аж ахуйн хоршоожилд нийт 1сая 380 мянган юань орсон орлогоо 276 гишүүддээ хуваан өгч, хүн тус бүр 5000 юаний ашиг орлого оллоо.
Ойлгосноор Өвөр-нуур гацааны Хамтын аж ахуйн хоршоожил нь дүрэмжсэн түрээслүүлэх хэлбэрээр хамтын нутаг бэлчээрийн эх баялгийг ашиглаж, “эх баялгийг эд хөрөнгө болгох” хувиарлалтыг биелүүлэв.Үүнээс гадна гацааны хамтын өмчлөлийн 90 толгой махны үхрийг хоршоожлоос малчдад даачлуулан тогтцын шинийг үүдэн хэрэгжүүлж, малчид сайн дураасаа бүртгүүлэн даачлахын хамт тогтсон ёсоор даачлалтын төлбөр тушааж, малчдын тэжээх, үржүүлэх идэвхжилийг дайчилснаар зогсохгүй бас Хамтын аж ахуйд үргэлж тогтсон ашиг орлоготой болж, “бэл мөнгийг хувь оруулалтын мөнгө болгож, малчдыг хувь оруулагч болгох” өөрчлөлтийн ойлгогдохууныг үнэнхүү найдваржуулав.
Өвөр-нуур гацааны Намын үүрийн дарга, Гацаан дарга Медаль:“Манай гацааны Хамтын аж ахуйн хоршоожлын ашиг орлого гурван жил дараалан сая гаруй юаниас давж байна.2021 оноос эхлэн манай гацаа ашиг орлогын хуваарилалт хийж, ашиг орлогын хуваарилалтын мөнгийг  малчдынхаа картанд нь шилжүүлж өгдөг. 2023 онд малчиддаа тэжээл бордоо тарааж өгсөн. Хамтын аж ахуйн хөгжилт орчмын хэдэн жил сайжирч, хойшдоо гацааны хоёр зөвлөлөөс малчидтайгаа үргэлжлэн чармайж, гацааныхаа Хамтын аж ахуйг улам хөгжүүлж, малчиддаа нэн их ашиг орлого олгох болно” гэжээ.
Тус удаагийн ашгийн хуваарилалт нь малчдын орлогыг нэмэгдүүлснээр зогсохгүй нэн ч Өвөр-нуур гацааны хөдөө тосгоны өөрчлөлтийг дээшлүүлэх үр дүнгийн хуудас болно.Энэ нь “гурвыг хувируулах” өөрчлөлт болон “гурвыг нэг цогцжуулах” ерөнхийлсөн хамтралцааны загвар нь эх баялгийг амжилттайгаар хувируулж, малчдыг хувь оруулагчийн хувиар Хамтын аж ахуйн хөгжилтийн үр ашгийг хамтдаа эдэлснийг харуулж чадлаа. Энэхүү өөрчлөлтөөр хөдөлгөх хүчийг хөгжөөж, хамтрах хүчээ нягтруулах хөгжилтийн зам нь хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулхад тасралтгүй амьдралын түлхэх зайлшгүй хүчийг өгч байна.

Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 11
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313