11-р сарын 7-ны өдөр 2025 — 2026 “Аялгуут аялал жуулчлал ӨМ·Баяр баясгалант мөс цасны улирал” ӨМӨЗО-ны Мөс цасны аялал жуулчлалын улирал жич Хөлөнбуйрын өвлийн улирлын аялал жуулчлалын эхлэх ёслолын үйл ажиллагаа “Хятад улсын хүйтний туйл” Гэгээн-гол хотод зохион байгуулагдав.
Өвлийн уур орох өдөр, цас мөсөнд хучигдсан Олгуяа бугачин аймгийн үзэмжийн хүрээлэнд бугын хүзүүндэх хонхнууд цууриатаж, олон жуулчид, зочид цуглаад маш хөр хөгжөөнтэй байлаа. Хүйтний туйлдах тосгоны амтат хүнсний цуглаан гэх зэргээр онцлогт үйл ажиллагааг өрнүүлж, ганган буга шалгаруулах уралдаан, ой шугуйдах хуримын ёслолын ёс жаягийг сонирхуулах, хүйтний туйлын амтат идгээнээс амсах зэрэг цувралуудыг дэлгэж, улс даяар “цасан хүн хийж умард хилийн нутгаар аялан, мөс цасанд болзоё” гэх халуун урилгыг тараасан байлаа.
Энэ жилийн намар, өвлийн улиралд Хөлөнбуйраас 69 төрлийн өвөрмөц онцлогт Соёл аялал жуулчлалын үйл ажиллагаа болон 74 төрлийн намар, өвлийн улирлын тэмцээнүүдийг зохион байгуулхаар болсон байна.
Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй
DORNODMEDIA.MN