Хүн бүхний хүсэл, зүүд өөр өөр байдаг. Хүн бүхэн хүсснээрээ амьдрах хэмээн хичээж байсан ч хүн бүхэн өөрийн хүсснээрээ амьдарч чаддаггүй нь санаснаар болдоггүй хорвоогийн жим билүү?
XXVI сэтгүүлчдийн баяр хүрч ирж буй энэхэн баярт мөчид Өвөр Монголын Радио телевиз хорооны Олон улсын мэдээлэл харилцааны төвд ажиллаж бий өөрийн хүсэж санаснаараа ажлаараа бахархаж, аз жаргалыг зүрхний гүнээсээ мэдэрч яваа Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошуунд нутагтай сэтгүүлч Оюунсодыг сурвалжилж билээ.
— Би сэтгүүлч болсноос хойш сайхан зүйлийг мэдрэх мэдрэмж маань улам нэмэгдсэн болов уу гэж боддог юм. Ажилд гарснаас нааш одоо болтол найман жил эх улсынхаа сайн сайхан бүхнээс уншигч сонсогчидтойгоо хуваалцлаа … гэж сурвалжлагаа эхлүүлсэн билээ.
Оюунсод бол Шинэ барга зүүн хошууны Шинэбулаг сумны уугаал, Харгана халын Соёлын отгон охин нь болж заяажээ. Хархан багаасаа л сэтгүүлч болох сайхан хүсэлдээ жигүүрлэгдэн, Хайларын Нэгдүгээр дундад сургуулийн анхны Нийгмийн шинжлэх ухааны туршилтын ангиас төгсөж, Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн Хөтлөгч нэвтрүүлэгчийн урлагийн мэргэжилд шалган орж, мөн залгаад Өвөр Монголын их сургуулийн сонин мэдээний салбарт аспирантаа амжилттай төгссний дараа, Өвөр Монголын өдрийн сонины хороонд хагас жил ажилсан юм. Удалгүй Өвөр Монголын Радио телевиз хорооны шинээр нээгдсэн “Талын дуу хоолой” хэмээх монгол улсад зориулсан гадаад нэвтрүүлэгийн кирилл үсгийн найруулагчаар шалган орж, эх улсынхаа соёл түүх, аж ахуйн хөгжилтөөс эхлэн, ард иргэдийн баяслыг хөрш орондоо хуваалцдаг дархан үүргийг үүрэглэн, ажлынхаа гараан дээр гялруулж яваа Хөлөнбуйр нутгийн соёлч боловсон үрсийн нэгэн билээ.
2016 оноос сонин мэдээ мэдээллийн үйлсэд ажлын гараагаа эхлүүлэн одоо нэгэнтээ бүхэл бүтэн найман жил сурвалжлагч нэртэй явахдаа, сонин мэдээ мэдээллийн ажлыг хийхдээ, сурвалжлаж явсан хүн бүхнээсээ сайн сайхан мэдрэмж авч, хүмүүсийн сайхнаар бахархахын дагуу тэр мэдрэмжээ сонсогч түмэнтэй хуваалцаж ирсэн нь түүний сэтгүүлч болсны жаргал билээ.
— Би 2017 оны арван сараас “Талын дуу хоолой” нэвтрүүлэгт кирилл үсгийн найруулагчаар ажиллаж эхэлжээ.Үүний дараа Өвөр Монголын Радио телевиз хороо өөрчлөлт хийж, Олон улсын мэдээлэл харилцааны төв гэж гаргаад, “Талын дуу хоолой” нэвтрүүлэг хамарсан болохоор би олон улсын мэдээлэл харилцааны төвийн сэтгүүлч, найруулагч, нэвтрүүлэгчээр ажиллах болсон юм. 2021 оноос одоо болтол Олон улсын мэдээлэл харилцааны төвд ажиллаж байна” гэж Оюунсод өөрийн ажлаа танилцуулж байлаа.
— ӨМ-ын Радио хороонд байхдаа хорооныхоо шинэ медиа дээр найруулагчаар ажиллаж байжээ. Тэр үед сар бүхэн сурвалжлахаар явж байсан минь маш сайхан нандин дурдатгал үлдээсэн юм гэж өөрийн ажлаараа бахархаж байлаа. Хүний хөрөг, гацаа тосгон, орон бүс нутаг, улсын төлөөлөл болсон үе үе шат шатны тэргүүний жишээчийг сурвалжилж мэдээлэх явцад шинийг сэдсэн жишээ, үнэт туршлага, амжилттай үйлсээс нийгмийн хөгжил, амьдралын сайхныг бие
сэтгэлээрээ мэдэрч явсан минь бол ажлаасаа олсон аз жаргал минь байдаг.
Сэтгүүлч гэж туйлын эгэл ерөмдөг боловч бас туйлын хэцүү ажил мэргэжлийн нэг билээ. Цагийг баримтлагч, ажилдаа чанартай хандах. Хөдөө гадаа халуунд халж, хүйтэнд хөрч, салхи шуурганд цохигдон, хэцүү хүнд байдлыг үл хайхран хөдөлмөрлөж явдаг.
Оюунсод найман жил сэтгүүлчийн ажил хийж явахдаа, бүх ӨМО-ны XIV Спортын цуглааны бэлтгэл мэдээлэл, орны “Хоёр хурал”-ын мэдээлэл, Хятад Монгол хоёр улсын үзэсгэлэн худалдаа, Хятадын сайн сайхан үлгэр, Хятад дуу, Хятад шүлэг, Өвөр Монголын ардын дуу зэргээс Монгол улсад танилцуулхад идэвхитэй оролцож, үүргээ жил дараалан биелүүлж, их том хурал цуглаанд сүрдээгүй, бага жижиг сурвалжлагыг голоогүй хийсээр ирсэн нь үнэлүүштэй билээ.
— Олон улсад эх улс, эх орноо танилцуулж байгаадаа их бахрахдаг, сэтгүүлч
ямарч зүйлийг сайн сайхан талаас нь мэдэрч дийлдэг болов уу гэж бодож байна. Энэ жил Юньнан мужийн цэцгийн тосгон, кофегийн тосгонд очиж сурвалжлага хийхдээ зөвхөн нэг жижиг тосгон хүртэл ийм их хөгжиснийг харж агуу их Хятад улсынхаа хөгжилтөөр хязгаарлашгүй омогшин, хурдхан хариад мэдээлэлээ бичиж нийтлүүлэх юмсан гэж яарч байсан юм гэж баяртайхан ярьж байлаа.
Оюунсод сэтгүүлч маань туулж өнгөрсөн олон сайхан ололт төрөгдлөө хуваалцлаа.
Олон улсын мэдээлэл харилцааны төвд ажиллаж байгаа сэтгүүлчийн хувиар байнга сайн сайхныг ухуулж яваа нь сэтгүүлч гэх сайхан алдраасаа олсон аз жаргалын мэдрэмж билээ. Сэтгүүлч болсон жаргалтай мэдрэмжийг үнэхээр олон талаас авдаг юм. Бүх сэтгүүлчиддээ баярын өдрийн мэндийг хүргэж сурвалжлагаа төгсгөе .
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN