10-р сарын 30-нд ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Нүнькэн хүнс бүтээгдэхүүн, чулуун тосны бүлэглэлийн ажилтнууд Чуул гол фермын хувийн компаний Эрдэнэ шишийн ургац хураалт, хадгалалтын явцтай танилцав.
Намрын үр тариа хураах, нөөцлөх, өвлийн эрчим хүчний хангамжийн эгзэгтэй энэ үед ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Нүнькэн хүнс бүтээгдэхүүн, чулуун тосны бүлэглэл нөөц бололцоогоо дайчлан, нөхөн сэргээлтийн бүсийн янз бүрийн тариалангийн аж ахуй, тариалангийн талбайн үр тариаг түргэн шуурхай хураах, машин техник, тоног төхөөрөмжийн хуваарилалт, үйлдвэрлэлийн материалын төвлөрсөн зохицуулалтыг хийж байна. Эдгээр арга хэмжээ нь намрын үр тариаг цаг тухайд нь хурааж, нөөцлөх, Хөлөнбуйр бүсийн хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад хүчтэй дэмжлэг үзүүлж байна.
Эх сурвалж:http://nmg.news.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN