Арьсан урлал нь монголчуудын нүүдэл амьдралын ул мөрийг даган бий болж одоо болоход соёл түүхийн чухал нэгэн агуулхуун болжээ.
2016 онд ӨМӨЗО-ны зэрэглэлийн биет бус соёлын өвд бүртгүүлснээс нааш арьсан урлаг нь өсвөр үеийнхний дур бахтай хичээл нь болсноор их олон хүмүүсийн анхааралд хүрсэн байна.
Арьсан урлагт түүх соёлын нууц зүйл их олон бий. Энэ түүх соёлыг залуу багачуудад түгээн дэлгэрүүлж яваа залуу багш Ли Миний сурвалжлагыг та бүхэнтэйгээ хуваалцахад урамтай байна.
Тэрбээр 1999 онд Шинэ барга баруун хошууны Алтан-эмээлд төрж өссөн юм. Аав ээж нь хоёулаа багш мэргэжлээр ажиллаж байгаа болохоор хархан багаасаа соёл сурган хүмүүжлийн орчинд өсөн торнижээ.
— Хөлөнбуйрын өргөн уудам тал нутаг надад цөс зориг олгосон мөн ч уламжлалт соёлд гүн зузаан хайр сэтгэлгэтэй болгон хүмүүжүүлсэн юм. Би одоо Шинэ барга баруун хошууны Ахлах сургуулийн Дүрсэх урлагийн багшаар ажиллаж байна.
Ийнхүү Ли Мин багш хүмүүн болж төрсний хувьд уламжлан залгамжлах ба шинийг үүдэх хүнд үүргийг үүрэглэн, арьсан урлагийн онцлогт хичээлийг заана сургахад анхаарлаа төвлөрүүлж, энэхүү үндэстний хэв шинжийг үүрсэн биет бус соёлын өвийн ур мэргэжлээр залуу насныхаа гоёллоо болгож явна.
—Аав ээж минь хоёулаа багш, тэд мэдлэгийн очоор их олон сурагчдыг гэрэлтүүлснээр миний амьдралд шилдэг жишиг болсон газар олон бий.
Ли Мин их сургуулиа Өвөр Монголын Багшийн их сургуулийн баримлын салбарт сурсан болохоор гар урлагийн соёл түүхийн гайхамшгийг бие сэтгэлээрээ мэдэрч сурсан нэгэн байжээ.
Мөн уламжлалт арьсан урлагийн ур мэргэжлийг цаг үетэй уялдуулан сургалтандаа ашигласнаар өөрийн гэх заана сургалтын хэв намбатай болжээ.
— Арьсан дээр уралсан эртний хээ угалз нь нүүдэлчин үндэстний оюуны охь бүтээл болох мөртөө өнгөрсөн ба ирээдүйг холбосон соёлын нууц тэмдэг болно.
Иймээс би шилдэг үр дүнтэй их сургуулиа төгсгөж, Шинэ барга баруун хошууны Ахлах дунд сургуульд багш мэргэжлээр шалган тэнцэж, арьсан урлагаар мэргэжлээ болгож залуу үеэ сурган хүмүүжүүлэх аян замаа эхлүүлсэн юм. Би сургах зүй ба сурган хүмүүжүүлэх үйл явц дунд “Онол + үйлдлэг + зохион бүтээх” гурван хэмжилт сургах арга зүйг шинэчлэн, арьс ширнээс материал сонгох, хэрэглэх багаж, хээ угалзын зурж төсөвлөхөөс сийлэх мэргэжил хүртэл гогцоо болгонд монгол үндэстэний соёлын элементүүдийг уусган оруулсныг нь сурвалжлагын завсар ойлголоо …
Тэрбээр сурагчдаа дагуулан малжих орон нутгуудаар явж материал цуглуулан, Эвэнки үндэстний үйсэн зураг, Буриадын хувцас заслын хээ угалз зэрэг биет бус соёлын өвийн эх баялгийг сургалтынхаа бор материал болгон хувируулж, хичээлээ уламжлалт соёлын уур амьсгалаар бялхуулсаар иржээ. Энэ баримтлал нь түүний арьсан урлагийн сургалтад маш өндөр амжилтыг авчирсан юм.
Энэ хэдэн жил Ли Мин сурагчдаа хөтлөн Өөртөө засах орны зэрэглэлийн Гар урлагийн уралдааны гурван төрөлд нэгдүгээр байрны шагналыг гурав удаа гарджээ. Хөлөнбуйр хотын зэрэглэлийн Гар урлагийн уралдааны 15 төрөлд сурагчид нь өндөр амжилт олж чадсан байна.Түүний хүмүүжүүлсэн 20 гаруй сурагч Дүрслэх урлагийн их дээд сургуульд шалган орж, үүнд таван шавь нь тусгай мэргэжлээр арьсан урлагийн бүтээлээ хийж эхэлжээ.
— Сурган хүмүүжүүлэгч болсны хувьд, би хэзээд баримал шугамлын бүтээлээр оюун санааны гэрэлт цамхагаа болгодог. Би ангийн танхимд орох бүрдээ сурагчдынхаа сийлбэрт анхаарлаа төвлөрүүлж, соёлын их гүн агуулахуун шинэ цаг үеийн залуучуудын бие дээр гэрэлтэж байхыг олж хардаг юм. Ли Миний ойрын хэдэн жилийн уйгагүй чармайлга нь түүнд цөөн бус амжилт бүтээл олгож өгсөн юм. Тэр одоо Шинэ барга баруун хошууны зэрэглэлийн биет бус соёлын өвийн Арьсан урлагийг тээгч уламжлагчаар үнэлэгдэж, 2025 онд бас “Шилдэг уламжлагч”-ийн яруу алдрыг хүртэв.Эдгээр яруу алдар нь залуу насаа арьсан урлагаар гоёсон түүний залуу насныхан чимэг байж таарна.
Нам засаг, байгуулага, сурагчид нь өгсөн яруу алдрын өмнө, “Урлагаар хүнийг хүмүүжүүлэх, соёлоор хүнийг ухааруулах” замаар Ли Мин улам эрс бат зоригтойгоор замнах болсныг нь түүний ойрын хэдэн жилийн амжилт бүтээлээс олж харж болно.
Тэрбээр “Биет бус соёлын өв + одоо үеийн зураг төсөл” “Биет бус соёлын өв + тоочилсон мэргэжил”-ийг уусалцуулах арга замыг идэвхитэй хайх сүвэгчилэхээр сэжүүр болгов.
Өнгөрсөн жил сурагчдынхаа нээж хөгжүүлсэн арьсан урлагийн соёлын үүдэлтийн бүтээгдэхүүнийг Хөлөнбуйр хотын Соёлын ордонд оруулж, 3D мэргэжлээр уламжлалт хээ угалзыг хөдлөнгүй тоочилсон урлаг болгон хувируулснаар залуу урлагчдын дунд нэлээд их нөлөө тусгал гаргажээ.
Тэр сурвалжлагчид ирээдүйн төслийнхөө талаар хуваалцахдаа: “Би үйлдвэрлэх, заах, судлах, хэрэглэх” нэг цогц уламжлан залгамжлах системийг нэгтгэхийг хүсэж байна. Их дээд сургуультай хамтран арьсан урлалын судалгааны сууринг байгуулж, зохистой баримжаанд нийцсэн сургалтын хичээлийг заахыг хүсэж байна. Биет бус соёлын өвийн үйлдвэрийн газартай хамтран дадлага сургалтын тавцанг байгуулж, сурагчдын бүтээлийг зах дэлгүүртэй шууд холбож, AI мэргэжлээр арьсан урлагийн түүхэн хуудсыг сэргээж, соёлыг биечлэн ойлгох нөхцөлийг цогцоор нь байгуулахыг бодож байна. Сурган хүмүүжүүлэх талаар арьсан урлагийн нарийн мэргэжлийг эзэмших мөртөө бас шинийг сэдэх зорилготой нэн олон урлагчдыг хүмүүжүүлж, арьсан урлагийг анги танхимаас энгийн амьдрал тийш, тал нутгаас дэлхий дахинд хандуулахыг зорьж байна. Сурган хүмүүжил бол галаа асааж, ноцоохтой адил явц юм. Энэ явцаар дамжуулан нэн олон сурагчдыг хүмүүжүүлье гэж бодож байна. Биет бус соёлын өв бол уламжлалт соёлоо хамгаалах нэг хэлбэр юм. Би уламжлалт соёлоо хамгаалсан суурин дээр шинэ цаг үеийн хөгжилтэй уусалцуулан уламжлалт соёлынхоо очийг бадраах итгэлтэй байна гэлээ.
Соёл түүхийн их нууцыг арьсан урлагаараа ард олондоо түгээн дэлгэрүүлж яваа Ли Миний Хөлөнбуйрын тал нутаг дээр хүмүүжүүлсэн шавь нарын тоо улмаас олон болох болтугай гэсэн зөгнөлийг тавин сурвалжлагаа өндөрлүүлье.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN