Хил хязгаараа сахин хамгаалсан гурван үе

2025 оны 11-р сарын 3 өдөр


60 жилийн өмнө Өвөр Монголын малчин түмэн “Гурван мянган өнчин хүүхэд”-ийг халуун элгэндээ тэврэн өсгөж, үндэстний бүлгэмдлийн их хайрын аугаа их түүхийн хуудсанд үлгэр болон бичиглэгдсэн бол 60 жилийн дараа өнөөдөр, Хуучин барга хошууны Зүүн үзүүр сумын Хайлааст гацаанд нутагтай “Улсын хүүхэд”-ийн хойч үе болох Баатарцогт хил хязгаараа сахин хамгаалж яваа нь түүхийн сайхан дурсгалыг залган үргэлжлүүлнэ.
Баатрцогтын аав Чармайлт бол улсын хүүхдийн нэг нь юм. 1961 онд Шанхайн Өнчин хүүхдийн хүрээлэнгээс Хөлөнбуйр хотод ирэх үед тэр арай ой өнгөрч байсан. Хайларын Өнчин хүүхдийн цэцэрлэгээс үхэр тэргээр бүтэн өдөр явж байж Хайлааст гацаанд хүрсэн гэх. Ингээд л Баатрцогтын аав Чармайлт тал нутагт амьдралынхаа үндэсийг хатгасан гэнэ.
Хайлааст гацаа бол уламжлалт малжих гацаа болно. Малчид үе улиран усны тунгалаг, өвсний соргогыг даган нүүдэллэж ирсэн.
Дөрвөн насалмагц Чармайлтын аав нь түүнийг морь унуулж, ухаан билэг, бяр чадлын нэмэгдүүлж, жоохон өөлөө болмогц гэр бүлээрээ эдийн засгийн байдал сайнгүй байсан ч Чармайлтыг сургууль соёлын мөр хөөхийг урамшуулан дэмжснээр гацааны эрдэм соёлтой “чадвартан” болж амжилттай үр дүнг харууллаа.  
Баатарцогтоос: “1995 онд миний  аав гацааны Намын даргаар ажиллаж байсан. Аав маань 10 жил малчдаа дагуулан МАА-гаа хөгжүүлж, улсын уриалагыг дагаж бэлчээрийн өвс ургамалыг сэргээснээр Хайлааст гацааны малчин түмний орлого жилээс жил нэмэгдэж нутаг бэлчээр ч аажмаар сэргэсэн ” гэж ярьж байлаа.
Баатарцогт аавынхаа хийж явсан ажлыг эрэгцүүлэхдээ: “Тэр үед аав чухам л яаруу, байгалийн гамшигаас сэргийлэн аврах, малын хижиг өвчинөөс сэргийлэх, ядуу амьдралтай иргэдийг тэтгэж хүнд асуудлуудыг шийдвэрлэх гээд гацааны бүхэл асуудалд мунгинаж л явдаг байсан. Бас энэ их ажлын хажуугаар хил хязгаараа манах чухал үүргийг үүрэглэж, заримдаа хилээ эргэхээр гарахдаа хэдэн өдөр гэртээ харьж ирдэггүй” гэв. Ийнхүү Баатарцогт аавынхаа нөр их нөлөөгөөр өөрийнхөө хүч чадлаа нутаг усандаа өргөнө хэмээн зориг шууджээ. 2003 оны 7 сард Баатарцогт их сургуулиа төгсөөд  засал чимэглэх зураг төслийн ажил албатай болж их хотод хөл тогтов. Тэр: “Би их сургуулиа төгсгөж Шандунд ажиллаж юм үзэж нүд тайлсан. Гэхдээ би аавынхаа захиас хил хязгаараа сахин хамгаалах сургаалыг өр цээжиндээ хадаглаж мартаагүй явсан” гэж ярина.
2006 онд Баатарцогт их хотын ажлаа орхиж, нутаг усандаа харилаа. Тэр малчдаа дайчилан гуравдугаар аж ахуйг хамтдаа хөгжүүлж, “Нүүдэлч малчин айл” аялал жуулчлалын ид хөгжөөнд цаг улирлыг дагаж, Хуучин баргын тал нутгийн өнгө үзэмжийг нэн олон хүмүүсд таниулснаар зогсохгүй тал нутгийн тансаг өв соёлоо хамгаалан уламжлав. Мөн хүнд хэцүү амьдралтай олон түмний асуудлыг туслан шийдвэрлэж өгөх, нийгэм нийтийн ажилд идэвхлэн оролцов.
“Хил  хязгаар сахин хамгаалах бол даруй гэр орноо сахин хамгаалж байгаа явдал мөн”. Баатарцогт аавынхаа сургаалыг бат цээжилж, өөрөө Хилийн томилсон салбарт очиж, аавтайгаа адил торгон хилээ  сахин хамгаалах тусгай ажилд хилчин болох саналаа өгөв. “Манайх хилтэй ойрхон суурьшдаг. Хилээ сахин хамгаалах нь миний үүрэг хариуцлага байх ёстой” гэв.
Ингээд Баатарцогт албан журмын хилчин байсан ч “зохион байгуулалт”-тай хилчин боллоо.
2022 оны 7 сард Баатарцогт зуршил ёсоор хилээ эргэх үед агаар дээр хүнгэнэх дуу сонсогдож, дээшээ хархад нисгэгчгүй нисэх биет \ Дрон\ хилийн хориот бүсээр нисэж байв. Тэр эргэн тойрноо хянан байцаахад хилийн хориотой бүсийн засмал зам дээр нэгэн автомашин зогсож байхыг харжээ. Баатарцогт автомашин дээр очиход өөр газраас ирсэн жуулчид байж, тал нутгийн үзэмжийг зураглаж байжээ. Түүний ятгалга сануулагаар жуулчид хилийн хориотой бүсийн дүрэм тогтоолыг ойлгож, даруйхан нисгэгчгүй нисэх биетээ хурааж авав. “Хилийн хориотой бүсийн засмал замын хажууд сэрэмжийн пайзнууд холгүй байралсан байдаг. Гэвч зарим хүмүүс болгоомжгүйгээс болж хил зөрчих асуудал үүсгэж мэднэ” гэж Баатарцогт танилцуулав.
 Баатарцогтод тохиолдсон адал явдлууд: Хөршийнхөн овоолсон тэжээлийн өвсөнд нь гал гарч тэр Галын аюулаас хамгаалах командынхныг дуудаж, ирэх хооронд нь олон түмнийхээ хүчийг дайчлан гал унтраах, жуулчдын авто машин шавардах үед туслах, малчид зөрчил маргаантай болбол тэр Цагдаагийн салбартайгаа хамтран хоёр талыг эедүүлнэ …
20 шахам жилын турш Баатарцогт хилийн хяналт байцаах ажилд 1000 гаруй удаа оролцож, гэнэтийн хэргийг шийдвэрлэх сорилтыг 30 гаруй удаа туулж, хилийн цагдан эргэх ерөнхий хэмжээн 100 мянга километрт хүрч, хилийн хориотой бүсэд гаргасан зуу гаруй хүн удааг ятган хориглов. Галаас сэргийлэх, гал унтраах, төрөл бүрийн хүмүүжил сургалт зэрэг үйл ажиллагаанд 500 гаруй удаа оролцож, анхан шатны зөрчил маргалдааныг 60 гаруй удаа туслан шийдвэрлэж, хил хязгаарынхаа амгалан тайван байдалд өөрийнхөө хүч чадлаа нэмэрлэв.
“Улс орноос хилчдийн ажлыг дэмжиж цалин, хувцас хунар, хэргэлгээг нь шинэтгэн ханган өгдөг. Шинэ цаг үеийн хилчин болсны хувьд хил хязгаараа нэн сайн сахин хамгаалах ёстой. Өвөл зуны амралтаар би хүүгээ дагуулан хилээ эргэдэг. Би бодлоор энэ чинь жинхэнэ улсаа хайрлах хүмүүжил мөн” гэв.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313