“Зөвхөн ном биш”, илүү олон зүйлийг хүртээл болгодог нийтийн номын сан

2025 оны 10-р сарын 28 өдөр

Бээжингийн хувийн бага сургуульд хичээл тарах хонх дуугарч, сургуулийн нам жим байдлыг сэрээв. Хүүхдүүд 20 хавтгай дөрвөлжин метрээс ч бага талбайтай жижиг номын сан руу догдолж яаран очиж, ном сонгож, уншиж туршлагаа солилцоно, ийнхүү тус номын сан нь шууд л хичээлийн дараах хамгийн хөөр хөгжөөнтэй газар болдог. Бээжин хотод ирэн хөлсний ажил хийдэг ажилчдын хүүхдүүдэд голчлон үйлчилдэг энэ сургуулийн хувьд дээрх номын сангийн долоо хоног тутмын нээлттэй өдөрлөг нь хүүхдүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг цаг мөч болсон юм.

"Хэн нэгэн эхлүүлж чадвал, хамгийн жижиг зүйлс ч гэсэн өөрчлөлтийг авчирч чадна." Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн Янжян хотын жижиг номын сан болох Янланий 1-р номын сангийн захирал Жун Пэйжюнь жижиг номын сангийн гол үзэл санааг бий болгон тодорхойлсон юм. Эцэг эхтэйгээ хамт шилжин нүүж буй хүүхдүүдийн хувьд энэхүү номын сан нь зөвхөн мэдлэгийн эрдэнэсийн сан төдийгүй нэн ч оюун санааны тэжээл өгдөг чин сэтгэлийн гэр орон юм.

△Хичээлийн завсарлагааны үеэр бяцхан уншигчид жижиг номын санд ном уншиж байна

Жижиг номын сан бол Хятадын дотоод дахь цагаач ажилчдын хүүхдүүдэд үйлчлэхэд зориулагдсан олон нийтийн сайн сайхны төсөл юм. Уламжлалт хандивт суурилсан номын сангуудаас ялгаатай нь гэвэл, түүний амжилтын түлхүүр нь тогтвортой үйл ажиллагааны загварт оршдог. Даруй системчилсэн сургалт болон сайн дурын байгууллагын тусламжтайгаар, номын сан бүр сурагч хүүхдүүдэд урт хугацааны, тогтвортой хүртээмж олгохыг баталгаажуулах явдал юм.

△ Бяцхан уншигчид ном зээлэхэд нь сайн дурынхан тусалж байна

Сүүлийн найман жилийн хугацаанд жижиг номын сан нь Бээжин дэх анхны номын сангаасаа хөгжөөд улсын хэмжээний олон нийтийн халамжийн сүлжээ болж өргөжсөн байна. Хятад даяар олон нийтийн халамжийн 110 гаруй номын сан байгуулагдаж, номын сангийн цуглуулгад бараг нэг сая ном нэмэгдэж, сайн дурын 6725 ажилтан үйлчилгээнд оролцож байна. Мөн 130,000 гаруй уншигчдад үйлчилж, 2 сая 301 мянган номыг гадагш зээлэн өгсөн байна... Эдгээр тоон үзүүлэлтийн цаана хэдэн арван мянган хүүхдийн гэрэл гэгээтэй хүүхэд нас болон Хятадын нийгэм нийтийн хамтын хүчин чармайлт оршиж байгаа юм.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 6
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313