Хөлөнбуйрт олон сайхан гол мөрөн, цэнхэр тунгалаг нуур цөөрмүүдтэй. 10-р сард Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны гэрэл зурагчин Содхүүгийн “Тал нутгийн ус” хэмээх гэрэл зургийн бүтээл нь XIII “Их гол” Сишуанбанна олон улсын гэрэл зургийн үзэсгэлэнгийн “Байгалийн эко үзэмж шагнал”-г хүртсэн баярт чимээг сонслоо.
“Би бол малчны хүүхэд, тийм дээ ч малчдынхаа амьдралыг зургийнхаа хальснаа буулгаж яваа нь өөрийнхөө амьдралыг хажуугаас нь харсан тэмдэглэл хийж байна гэсэн үг” гэлээ. Ус бол тал нутгийн экологийн тэнцүүрийн амин судас мөн. Мэдээж  усны эх баялаг бол дахин үүсэж болошгүй ховор нандин эх баялаг мөн. Малчдын өдөр дутмын амьдрал болон МАА-д уснаас нэг алхам ч салаж чадахгүй, малын тарга хүч, өвсний шим тэжээл нь бүгд устай хүйн холбоотой. Малчдын эх байгаль орчиноо хамгаалан, нандигнадаг төрмөл хүмүүн чанар нь хөдөөгийн бор хүү миний сэтгэлд суугдаж, бүтээлийн минь дуранд түрүүлж буудаг болсон” хэмээн Содхүү тал нутгийнхаа уул устайгаа хэрхэн чин сэтгэлээрээ холбоотой байдгаа хуваалцлаа. Содхүүгийн гэрэл зургийн бүтээлүүдээс нэлгэр их Хөлөн нуур, нам дөлгөөн Буйр нуур, мяралзан урсах Хэрлэн гол, угалзаран урсах Оршон гол, мөн оргилон ундрах булаг шанд, хүмүүсийн хэргэлгээнд зориулсан худгын ус болон талд мөнгөлөн чимэх цав цагаан цас байгалийн үг дуугүй зохицлыг мэдрүүлж, байгаль эхээс бид нарт өгсөн үнэлж дийлэшгүй нандин бэлэг хэмээн хүн болгон эрхэмлэн нандигнах ёс учрыг шивэгнэлээ.Түүний “Тал нутгийн ус” гэрэл зургийн бүтээл нь яг ийнхүү төрлөх нутаг, малчин түмэн, ус байгалийн эе зохицолыг хүүрнэн таниулж чадснаараа нүдээ олсон шагнал болжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл
                
    
 DORNODMEDIA.MN