Энэ оны эхний гурван улиралд, үндэсний төмөр замаар нийт 3.03 тэрбум тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.4%-иар өссөн үзүүлэлт юм.
Эхний гурван улиралд нүүрс, хайлуулах материал, үр тариа тээвэрлэх ногоон сувгийг бий болгож, тээвэрлэх ажлыг үр ашигтай хангасан байна. 1-9-р сар хүртэл үндэсний төмөр замаар 1 тэрбум 553 сая тонн нүүрс, үүний дотор 1,056 тэрбум тонн эрчим хүчний нүүрс тээвэрлэсэн бөгөөд төмөр замаар нийлүүлдэг цахилгаан станцуудын нүүрсний нөөц өндөр хэвээр байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хайлуулах материал 9.4%, үр тарианы тээвэрлэлт 10.8%-иар тус тус өссөн байна. Гуравдугаар улиралд, галт тэрэгний шинэ цагийн хуваарь хэрэгжиж эхэлснээр, газар нутагт дамнасан галт тэрэг 453 чиглэлд үйлчилж, өмнөх оны мөн үеэс 17.1%-иар нэмэгдсэн нь тээвэрлэлтийн шуурхай байдлыг цаашид хангажээ. Эхний гурван улиралд нийт 12.778 сая TEU чингэлэг ачааг төмөр, усан замаар тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.9%-иар нэмэгдэж, ложистикийн үйлчилгээг улам сайжруулжээ.
Эхний гурван улиралд Хятад-Европ чиглэлийн нийт 14500 ачааны галт тэрэг аялсан бол, Хятад-Төв Азийн нийт 10 мянга 800 ачааны галт тэрэг аялж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.8%-иар нэмэгдсэн байна. Мөн Хятад Лаосын төмөр зам 4 сая 130 мянган тонн хил дамнасан бараа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.4%-иар нэмэгдэж, олон улсын эдийн засаг худалдааны солилцоог үр дүнтэй ахиулсан байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN