Цаасан хайчилбарын урлалыг түгээн дэлгэрүүлэгч

2025 оны 10-р сарын 22 өдөр

----Шинэ барга зүүн хошууны Цагаан тосгоны сургуулийн Дүрслэх урлагийн багш Жин Лянийг тэмдэглэв
  Жинна
  Цаасан хайчилбарын тухай та хэр ойлгодог вэ? Нэг хуудас өнгөт цаас болон хайчаар элдэв янзын гойд сайхан зураг дүрсийг урлан хайчилж, цагаан сардаа хананы чимэг, хурим найрт үсэг зургаар чимж, баярын уур амьсгалыг илүү сайхан болгож,  орчин тойрноо гоёлохоор зосохгүй тэр нь мөн ч биет бус соёлын өвийн жагсаалтад ордог эрхэм нандин соёлын өв хөрөнгө болдог. 
   Биет бус соёлын өв бол Хятадын шилдэг уламжлалт соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг, түүхийн хөгжилтийн гэрч, ховор нандин, чухал үнэ өртөг бүхий соёлын эх баялаг болох юм. Мөн ч ард түмний урт удаан амьдралыг харуулсан түүхэн тэмдэглэл нь байж, оюун ухаан,  соёл иргэншлийн охь бүтээл нь болно. 
  Цаасан хайчилбарыг хайч, хутгаар цаасан дээр сийлж, хайчилж, амьдрал ахуйдаа орчин тойрныхоо засал чимэглэл болгодог бол нэн цаашлаад уламжлалт урлал болох нэг төрлийн ардын гар урлал болно. Тэр нь Хятадын ардын урлагийн чухал бүрэлдэхүүн хэсэг байж, 1500 жилийн өнө удаан түүхтэй, өвөрмөц ид шидтэй, ард түмний амьдралын түүхээс улбаатай билээ. 2006 онд цаасан хайчилбарын урлаг нь нэгдүгээр бүлэг улсын зэрэглэлийн биет бус соёлын өвд бүртгэгдэж, 2009 онд Олон улсын холбоот байгуулгын Сурган хүмүүжил шинжлэх ухаан боловсролын зохион байгуулалтын хүн төрлөхтний биет бус соёлын өвийн төлөөлөгч бүтээлийн нэрсэд бүртгэгджээ. 
  Өнөөдрийн сурвалжлагынхаа гэгээн хоймортоо Шинэ барга зүүн хошууны Цагаан тосгоны сургуулийн Дүрслэх урлагийн багш Жин Ляньг урьж, түүний амьдрал, ажил үйлс, цаасан хайчилбартай хэрхэн хувь барилдлагатай болж, биет бус соёлын өвийг сургуулийнхаа сургалтын программд оруулж, ямар хэлбэрээр таниулж байх тухай ойлгохыг зорилоо. 
Зүтгэлийн мөртэй багшийн алдар  
 Жин Лянь 1975 оны 2-р сард Шинэ барга зүүн хошууны Өвөрбулаг суманд мэндэлжээ. Тэрбээр хархан багаасаа уран зурагт дур бахтай, 1993-1997 оны хооронд Хайларын Монгол үндэстний багшийн сургуулийн Дүрслэх урлагийн тусгай мэргэжлээр төгсөөд тэр жилдээ Шинэ барга зүүн хошууны Цагаан тосгоны сургуулийн Дүрслэх урлагийн багшаар ажиллаад гучаад жилийг элээж байгаа нь энэ билээ. Тэрбээр энэ ертөнцөд хорвоогийн тоосыг хөдөлгөж явсан 50 жилийнхээ  28 хавар намрыг нь маргаашийн  нар-- хүүхэд багачуудынхаа хүмүүжилд харамгүй зориулан, сурган хүмүүжлийн үйлсэд “Арлын шар” мэт үг дуугүй зүтгэсээр иржээ. Гучаад жилийн турших багшийн үйлс нь инээд баясал, хүнд хэцүү, ололт амжилтаар үргэлжлэн туяарч, эгэл жирийн боловч аугаа их багшийн албанд үүрэг хариуцлагаа биелүүлж, сурган хүмүүжлийн үйлс, сургуулийн дүрслэх урлагийн хүмүүжилд хүчин чадлаа өргөж яваа юм. 
  “Амжилт бүтээл нь хатуужилтай мэрийлтээс ирж, алдар нэрийг үйлс бүтээлээрээ олдог” гэдэгчилэн Жин Лянь багш ажил үйлсээ сэтгэлээрээ дээдэлж, тэсвэр хатуужилтай, олон шагнал хөхүүллээр энгэрээ мялааж, сурагчдынхаа сайн багш, хамт олныхоо дунд суралцууштай жишиг нь болжээ.

Тэрбээр улс, орон, хот, хошуун зэрэглэлийн уран зураг, уран бичлэгийн уралдаанд сурагчдаа дагуулан идвэхитэй оролцож, урьд хожид шилдэг жолоодогч багшийн шагналыг олон удаа хүртэж, 2005 он болон 2012 онд бүх хотын ахлах, бага сургуулийн Дүрслэх урлагийн багшийн үндсэн чадварын уралдаанд оролцож, гуравдугаар байрын шагнал хүртэв. Шинэ барга зүүн хошууны арван шилдэг залуу багш, Дүрслэх урлагийн хичээлийн “шинжилгээ судалгааны салааны дагуулагч”, Дүрслэх урлагийн хичээлийн заана сургах чадвартан, шилдэг багшаар олон удаа үнэлэгдсэн. 2021 онд  Хөлөнбуйр хотын Дүрслэх урлагийн хичээлийн  шинжилгээ судалгааны шилдэг заана сургалтын зураг төслийг хураан цуглуулах ажиллагаа дунд, Жин Ляньгийн дэвшүүлсэн цаасан хайчилбарын бүтээл нь ахлах сургуулийн багийн хоёрдугаар байрын шагнал хүртэв......
  Хөдөлмөр хүч хөлсөөрөө дэлгэрүүлсэн цэцэгс нэн гоёхон ажилсаг мэрийлтээрээ хийж бүтээсэн ажил үйлс харах дутам сэтгэл бадрангуй билээ. Эдгээр шагнал хөхүүлэл нь түүний ажил үйлсдээ үнэнч сэтгэлээ зориулж, сурган хүмүүжүүлэх чадвараар өндөр байгаагийн бодитой илрэл нь мөн. 
  Жин Лянь багш сурган хүмүүжилд шинийг сэдэхийг эрхэмлэн, чанар чансааг батлаж, сурган хүмүүжилд үр дүнгээ өгсөн өгүүлэл зохиол нийтлүүлж, үнэнхүү судалж шинжлэх арга зүйг баримталсаар иржээ. 2006 онд түүний “Дүрслэх урлагийн хичээлийг зааж сургах дунд сурагчдын холбон бодолтын чадварыг хэрхэн хүмүүжүүлэх буй” гэх өгүүлэл нь хоёрдугаар удаагийн Хятад улсын “Үй Еэнь хундагт” хэв чанарын сурган хүмүүжлийн өгүүлэлийн их уралдаанд нэгдүгээр байранд оржээ. Түүний “Ахлах сургуулийн Дүрслэх урлагийн хичээлийн заана сургалтын яс чанарыг хэрхэн дээшлүүлэх тухай туршин өгүүлэх нь” хэмээх өгүүлэл нь зохих эрдэм шинжилгээний үнэ өртөгтэй байж, Найруулах хэлтэсээс шилдэг сурган хүмүүжил эрдэм шинжилгээний өгүүлэлийн нэгдүгээр байрын шагналыг хүртсэн бөгөөд “Хятад улсын шинжлэх ухаан техник мэргэжлийн бэл оруулалт” сэтгүүлийн 2013 оны 13 дугаар хугацаанд нийтлэгдсэн байна. Үүнээс гадна Жин Ляньгийн уран бичлэгийн бүтээл нь Шинэ барга зүүн хошууны Анхдугаар удаагийн уран бичлэгийн үзэсгэлэнд оролцож, олны анхааралд хүрч байв.
Өөрийн дуртай бахтай ажлаа хийх гэгч сайхан байдаг. Нэн ч өөрийн дуртай бахтай ажлаараа ирээдүйн үйлсээ болгон гэгч нь нэг ёсны жаргал юм. Жин Ляний хувьд дур бахтай урлалаа бүтээхийн хамт эрдэм, мэдлэгэ, хайр юугаа ундруулан зориулж, хүүхдийн ертөнцийг гэрэлтүүлэх гэгч яахын аргагүй бас нэгэн зүйлийн эрхэм нандин, зол жаргалтай учирал ажээ.
  Сургуульд амилалаа олсон биет бус соёлын өв-- Цаасан хайчилбар
 Биет бус соёлын өвийг сургалтын программд багтаан алхам нийлүүлж, биет бус соёлын өвийг бүтээлчээр уламжлан түгээх бол түүх соёлыг уламжлан залгамлахын зайлшгүй шаардлага бөгөөд нэн ч өв соёлоо хамгаалж, шинэ цаг үеийн  хүнийг хүмүүжүүлэх чухал арга зүйн бодлого болно. 
Жин Лянь багш заах аргачиллынхаа арга барилыг тасралтгүй дээшлүүлж, шинийг сэдэх болон шинжлэх ухаанч заах арга замыг үйлдлэгжүүлж, сурагчдынхаа урлагийн мэдрэмж болон гуа сайхны үзэлтийг дээшлүүлхийн тулд олон талаас материал цуглуулан, адил бусын хэв намбаа бүхий урлагийн бүтээлээр сурагчдын урам бахыг хөгжөөж, хараагын тэлхээр гол зорилгоо болгодог. Цагаан тосгоны сургуулийн Дүрслэх урлагийн хичээлийн программд цаасан хайчилбарын гар урлалаар голлож, хятад зураг, бор зураг, бар зургуудыг заадаг. 
--- Цаасан хайчилбарын хийц авсаархан мөртөө амьд дүрслэг, сийлбэр, хайчилмал болон хоосон хэсгийн харьцуулалаар дамжин өвөрмөц онцлоготой үр дүнд хүрсэн бүтээл болдог. Өлзий дэмбэрэлтэй хээ угалз, амьдрал ахуй, домог үлгэрийг харуулсан зураг дүрсийг урлахаар голлож, засал чимэглэл, хүмүүсийн амьдархуйн хайр сэтгэлгэ болон соёлын агуулагдахууныг тээж байдаг. Манай сургуулийнхаа “Ардын урлагийг уламжлан түгээж, сурагчдын үүдэн бүтээх чадварыг дээшлүүлэх”-ээр харалтаа болгон, цаасан хайчилбард дур бахтай сурагчдад, долоо хоног бүр цаасан хайлчилбарын нэг хичээлийг тохируулан зааж байгаа. Цаасан хайлчилбарын үндсэн мэдлэгэ, багаж хэрэгслийн зөв хэргэлгээ, тэгш хэмт хээтэй зураг төсөл, уламжлалт өлзий бэлэгт зураг дүрсийг хайчилах жич бүтээлч чанартай цаасан хайчилбар зэрэг агуулгаар бүрэлдэж байдаг гэж Жин Лянь багшаас  цаасан хайчилбарын тухай тайлбарлалаа. 
2024 оны 7-р сарын 1-ний өдөр Цагаан тосгоны сургуулийн Урлагийн найрт Долоогийн нэгийн сурагчдаас утга төгс агуулга баялаг цаасан хайчилбарын хувцас загварын үзүүллэгийг сонирхууллаа. Тус удаагийн арга хэмжээний гол төсөвлөгч болон жолоодогч багш нь даруй Жин Лянь багш байлаа. 
    Сурагчдын хүч хөдөлмөр, оюун ухаанаа шингээсэн уран нарийн, амьд дүрслэг хийц загвартай цаасан хайчилбарын бүтээлээр олныг шуугуулсан, итгэл дүүрэн түмний царай өндөр үр дүнг мялааж, амжилтын туяа цацруулна....
 Нэгэн цаасан хайчилбарын бүтээл нь төсөл, зурах, хайчилах, сийлэх хүртэл маш олон цаг хэргэлдэг. Ийнхүү урлан бүтээх явцад сурагчдын ид хүч, тэсвэр тэвчээр чангаран, гар хөдөлгөх үйлдэлгийн чадвар болон гуа сайхны мэдрэмжүүд нь сэргэн байж бүтээлээ бүтээдэг хэмээн багшаас ярьж байлаа. 
  Үүрэгт ажил мэргэжилдээ итгэл сэтгэлээрээ зүтгэж яваа Жин Лянь багшийн амьдралын зам, үйлсийн харгуй улмаас улам өөд эсрэг, ялгам урагштай байхын өлзийтэй сайхан зөгнөлийг дэвшүүлж сурвалжлагаа өндөрлүүлье.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 18
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313