
Хятадын Ойн аж ахуй, бэлчээрийн үндэсний газар саяхан мэдэгдэл нийтэлж, Шаньши мужийн Шань Инь суурины Саньган Хэ гол зэрэг 22 намгархаг газрыг үндэсний чухал намгархаг газрын жагсаалтад оруулсан байна. Ингэснээр Хятад улсын үндэсний хэмжээний чухал намгархаг газрын нийт тоо 80 болж байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улс намгархаг газрыг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг тасралтгүй ахиулж, намгархаг газрыг хамгаалах, нөхөн сэргээх 3700 гаруй төслийг зохион байгуулан хэрэгжүүлж, шинээр нэмэгдсэн болон нөхөн сэргээсэн намгархаг газар нэг сая гаруй га-д хүрсэн байна. Улсын хэмжээн дэх олон улсын ач холбогдол бүхий нийт 82 намгархаг газрыг олж тогтоож, олон улсын намгархаг газрын 22 хотыг гэрчилгээжүүлж, үндэсний ач холбогдол бүхий 80 намгархаг газар болон мужийн ач холбогдол бүхий 1205 намгархаг газрыг хүлээн зөвшөөрч, ус намгархаг газрын шаталсан менежментийн тогтолцоог анхлан бий болгосон байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй