Дэлхийн хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд хамтдаа хүчин зүтгэх шаардлагатай

2025 оны 10-р сарын 17 өдөр

10-р сарын 16-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлчээс өнөөдөр Дэлхийн хүнсний өдөр тохиож байна, саяхан НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага болон бусад байгууллагаас гаргасан "Дэлхийн хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн нөхцөл байдал 2025" тайланд, өнгөрсөн онд дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн эзлэх хувь хэмжээ буураад 8.2% хүрч, сүүлийн жилүүдэд үргэлжилсэн бууралтын хандлагаа хадгалсаар байна. Гэсэн хэдий ч ойролцоогоор 673 сая хүн өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа бөгөөд НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан "Өлсгөлөнг тэглэх" алсын зорилтод хүрэхэд хол байсаар байна. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байна вэ? гэж асуужээ. 

Линь Жянь хэлэхдээ, дэлхийн хамгийн томоохон үр тариа үйлдвэрлэгчийн хувьд Хятад улс, дэлхийн тариалангийн талбайн 9 хувь хүрэхгүй газраар 1.4 тэрбум хүн амын хоол хүнсний асуудлыг зохицуулж байна. Сүүлийн жилүүдэд үр тарианы иж бүрэн үйлдвэрлэлийн хүчин чадлыг цаашид нэмэгдүүлж, дэлхийн 2.5 кг бүр үр тарианы 0.5 кг-ийг Хятадаас хангаж, дэлхийн хүнсний аюулгүй байдалд чухал хувь нэмэр оруулж байна.

Хятад улс дэлхийн 140 гаруй улс орон, бүс нутагтай хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа явуулж, хөгжиж буй орнуудад 1000 гаруй төрлийн хөдөө аж ахуйн технологийг түгээн дэлгэрүүлж, эрлийзэжсэн усан тутаргын 14 мянга гаруй мэргэжлийн хүнийг бэлтгэсэн байна. Түүнчлэн дэлхийн өмнөдийн орнуудын хүнсний хомстлын асуудлыг шийдвэрлэхэд туслах бодит арга хэмжээ авч, өлсгөлөн, ядуурлыг арилгах дэлхийн алсын харааг аажмаар бодитой болгож чадсан юм.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, 
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 9
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313