
Хятадын Зам тээврийн яамнаас 5-ны өдөр сэтгүүлчийн мэдээлснээр, 10-р сарын 4-ний өдөр гэхэд бүс нутаг дамнасан зорчигчдын тоо 301 сая 291 мянга гаруйд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.1 хувиар нэмэгдсэн байна. Үндэсний болон тэргэл сарны баярын эхний өдрүүдэд бүс нутаг дамнасан зорчигчдын хөдөлгөөн шинэ дээд амжилт тогтоож, ойролцоогоор давхацсан тоогоор 1 тэрбум 243 сая зорчигч зорчиж, өдөрт дунджаар 310 сая гаруй хүн аялсан нь аяллын ид хөгжөөнтэй байгааг харуулж байна. Тухайлбал, төмөр замын зорчигч тээврийн хэмжээ 18 сая 334 мянгад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар, усан замын зорчигчдын хэмжээ 1 сая 907 мянга 700-д хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6 хувиар, иргэний агаарын тээврийн зорчигчдын хэмжээ 2 сая 319 мянга 400-д хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өссөн байна.
Авто замаар зорчиж буй зорчигчдын хэмжээ 278 сая 730 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй