Дэлхийн хамгийн өндөр гүүр болох Хуа Жян хавцлын гүүр ашиглалтад орлоо

2025 оны 9-р сарын 29 өдөр

9-р сарын 28-нд Гүйжөү мужийн Жэньфэн сянь болон Гуанлин сянийг холбосон дэлхийн хамгийн өндөр гүүр болох Хуа Жян хавцлын гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Энэхүү гүүр нь дэлхийн хамгийн өндөр, хамгийн урт уулын гүүр бөгөөд 1420 метр урттай, тавцан ба усны гадаргуугийн хоорондох өндрийн зөрүү нь 625 метр юм. Энэхүү гүүр ашиглалтад орсноор Жэньфэн сянаас Гуанлин сянь руу хоёр цагийн тойруу замыг одоогийн хоёр минутын дотор туулах боломжтой болгожээ. Гуандүн Хонгконг Макаогийн их булангийн бүсийн бас нэгэн томоохон төсөл болох Шизыян гүүрийн барилгын ажил үргэлжилж байна. Гол гүүрний кабелийн цамхгууд 200 метрийн өндөрт хүрч, ирэх онд угсралтын ажлыг хийх бат бөх суурийг тавьсан байна.Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313