"Уянга" 3 улсын уран бичлэгийн үзэсгэлэн зохиогдлоо

2025 оны 9-р сарын 28 өдөр

2025 Умард хилийн соёл   ХII "Уянга" Хятад, Монгол,Орос гурван улсын уран бичлэг уран зургийн үзүүллэг Хайлар дүүрэгт нээлтээ зохион байгууллаа
 2025 оны 9-р сарын 20-нд Хөлөнбуйр хотын Хэвлэл мэдээлэлийн нэгдсэн төв болон Шинэ барга баруун хошууны Сурталчилгааны хэлтсээс голлон эрхэлсэн  2025 Умард хилийн соёл XII  "Уянга" Хятад, Монгол,Орос гурван улсын уран бичлэг уран зургийн үзүүллэг Хөлөнбуйрын Түүхийн музейд нээлтийн ёслолын ажиллагаагаа зохион байгууллаа.Үйл ажиллагаанд Хятад, Орос, Монгол гурван улсын уран бичлэг уран зурагт дур сонирхолтой уран бүтээлчид болон бусад байгууллагын төлөөлөгчид оролцож, бийр бэхээр зуучлуулж, уран бичлэг, уран зургаар гүүр болгож ийнхүү улс орнуудын хоорондох соёлын өв тэгш үйл ажиллагаа боллоо. Танхим дүүрэн жирийтэл өлгөгдсөн уран бичлэг уран зургийн бүтээлүүд хүмүүсийн харааг мялааж, урам бахыг нь татаж байлаа.Тус удаагийн үзүүлэнд Хятад, Орос, Монгол гурван улсын 200 гаруй уран бичлэг болон уран зургийн бүтээлийг дэлгэж, гурван улсын өөр өөрийнхөн өвөрмөц онцлог бүхий соёлын өнгө үзэмжийг олон талаар харууллаа. "Уянга"  олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн анх 2014 онд зохион байгуулагдаж байсан бол одоо нэгэнтээ арван хоёрдох жилийнхээ нүүрийг үзэж, улсын дотоод гадаадын соёл урлагийнхны холбоо байгуулж, улс дамнасан соёлын солилцоог ахиулах чухал гүүр болсон. Үйл ажиллагаанд зориулж Хятад, Орос, Монгол гурван улсын уран бүтээлчид монгол бичгийн урлахуйн арга техникээ харилцуулан, уран бүтээлээр сэтгэл сэтгэлээ илүү ойлголцлоо. Хөлөнбуйр хот Хятад, Орос, Монгол гурван улсын хилийн уулзвар орон гэх онцлогоороо манай улсынхаа умард орон нутгийн хувьд бүх талаар гадгаш нээлттэй байх бүс нутгийн нэг болно. Өвөрмөц онцлог бүхий газар зүйн давуулаг тал болон соёлын онцлогтоо суурилж, 2017 оноос  эхэлж, Хөлөнбуйр хотын Сурталчилгааны хэлтсийн санаачлага доор, Хөлөнбуйр хот, Шинэ барга баруун хошууны удаан жилийн гадаад харилцаагаар түшиг болгон Хятад Монгол хоёрын улсын мэдээ мэдээллийн хамтын ажиллагааг Монгол улсын Дорнод аймгийн Дорнод медиа групптэй хамтран ажиллаж эхэлснээс 8 жилийг ардаа орхилоо. 2022 онд Хөлөнбуйр хотын Өдрийн сонины хороо “Хэрлэн”хөтөлбөрийг даачлан авч,“Хэрлэн” хөтөлбөрийн ажлын хэлтсийг байгуулан тус хөтөлбөрийг  нэгдсэн төслөөр урагш түлхснээрээ Монгол улсын Дорнод аймгийн Дорнод медиа группээр дамжин “Сонинд эх бичигтэй, телевизэд "Хэрлэн" тусгай нэвтрүүлэгтэй, сайтад мэдээлэлтэй, тусгай дугаарын"Хэрлэн" сэтгүүлтэй,  Facebook, Twitter ” зэрэг мэдээ мэдээллийн хэрэгслүүдийг  нэгтгэсэн нэг цогц хөтөлбөрөөр хамтран ажиллаж байна. Арав гаруй жилийн туршилгаар дамжин, “Хэрлэн” хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн болох “Уянга”олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн, Хятад Монголын залуучууд багачуудын зуслан, Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага гэх гурван үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирсэн дурсамжтай билээ. Эдгээр үйл ажиллагаа нь Хятад Монгол хоёр улсын хамтын ажиллагаанд дутагдаж болошгүй арга хэмжээ болсноороо хоёр улсын олон талын хамтын ажиллагааны хүрээндэх чухал ахиулах үйлдэл нь болж, хөрш зэргэлдээ хоёр улсынхаа соёл урлагийн гадаад харилцаанд үйлчлэх, энх тайван найрамдал нөхөрлөлийн холбоос нь болж чадсан. 

  • Туяа
  • 9
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313