Уран гараас нь амилах оюуны нэгэн чимэг

2025 оны 9-р сарын 26 өдөр


Сэтгүүлч Үүрийнтуяа
Шинэ барга баруун хошууны Дээс тамах ур мэргэжлийн биет бус соёлын өвийн тээн, өвлөн уламжлагч Оюунчимэг гуайг сурвалжлав.
Хаврын нэгэн тунгалаг өглөө арваад настай барга хүүхэн эмээдээ тусалж тэмээний ноосоор тушаа тамчихаад хургаа голсон хонийг хургатайн тушчихаад хониндоо явлаа.Оройн хүүхнийг буцаж ирхэд хонь хургаа авчихаад тайвуухан хэвтэнэ. Энэ нь хоридугаар зууны жараад оны үе. Энэ арваад настай хүүхнийг Оюунчимэг гэдэг. Түүний тамсан дээснүүд нь олон төлөө голсон эх төлийг холбосноор зогсохгүй өөрийг нь ч дээс тамах мэрэгжтэй насан туршид нь холбожээ. Оюунчимэг гуай арваад наснаасаа таван хошуу малынхаа ноос ноолуураар амьдралын энгийн хэрэгцээний дээс, оосор, бүслүүр зэргийг таман тамсаар жаран жилийг ардаа үджээ.
Энэ жил 73-тай Оюунчимэг гуай бол Шинэ барга баруун хошууны Дээс тамах ур мэргэжлийн биет бус соёлын өвийн тээн, өвлөн уламжлагч, нутаг усандаа нэр хүндтэй гар урлаач.Тэрээр ширмэл урлал, дээс тамах, хонины гэдсээр хуй хийх зэрэг уламжлалт гар урлалын мэрэгжилд цагаарснаар зогсохгүй үүнийгээ үр хойчдоо өвлөн уламжлуулхаар мэрийж яваа нэгэн.
Оюунчимэг гуай 1953 онд Шинэ барга баруун хошууны Хэрлэн сумын Саруул гацааны Дөрөө цагаан нуур гэдэг газар эцэг Миундорж, ээж Шагсал хоёрынхоо үрийн ганц хүүхэн болж заяажээ.Тэр хар багасаа эмээгийнхээ хажууд оёдол үйл хийхийг даган сурч, утас зүүтэй нөхөрлөн ур ухаанаа сүвлэж явсан гэх.
Цаг төрийн шалтгаанаас 1966 онд 13 настай жилдээ тэр дөнгөж сургууль соёлын мөрийг хөөж, арай гэж үсэг нүдэлж эхэлтэл хөдөлмөр хүч хүрэлцэхгүйгээс болж сургуулиа төгсөж чадсангүй. Ингээд тэр арван зургаахан насандаа амьдарлын хатуу үүргийг үүрч, хөдөөгийн хар ажилд нухагдан цагаарч, аав ээжийнхээ түшиг болж явлаа.
1970 онд тэр өрхийн цэрэгт элсэж, эвлэлийн гишүүн болсон нь Оюунчимэг гуайд маш яруу алдартай санагдаж, хүүхэн хүнд баймгүй эрэлхэг зоригтойоор эмнэг сургах, хадлан хадах, хонь хайчилах, тэмээнд явах, хонь хариулах гэх зэргээр ажил бүхнийг амжуулж явжээ.
1971 онд тухайн үеийн Хануул сум Саруулзам баригадын Даваагийн Шагдарсүрэнтэй ханийн заяагаа холбож, хоёр охин, нэг хүүтэй өнөр өтгөн гэр бүл болжээ.Тэр үед амьдрал нь хүнд хэцүү байсан тул тэр хүүхдүүдийнхээ хувцас хунар, гуталд нь тултал бүгдийг нь өөрөө гараараа оёдог бөгөөд туглын хүзүүвч, монгол гэрийн бүслүүр, үнээний бариа зэргийг ч өөрөө тамчихдаг гэнэ.1989 онд тэр гацаандаа “Сайн бэр”, “‘3·8 улаан тугч” зэрэг яруу алдраар энгэрээ мялаалгаж,1990 онд хошууны зэрэглэлийн “Чадварлаг эмэгтэй” хөхүүллийг хүртэж, зон олондоо “Уран бүсгүй” хэмээн байнга магтуулж иржээ. Ингэж тэр амьдрал хэдий ядуу хэцүү, хэдий хатуу байсан ч хойш ухралгүй хатуужилтай хөдөлмөрлөн амьдарч, ахмаддаа ачлалтай, үр хүүхэддээ халамжтай явсаар нэг мэдхэд санчигныхан үсэнд нь хяруу буучихжээ.2000 он болход ач зээ нараа сургуульд орход хань болж хошуун төв Алтан-эмээлд тогоо барьж суужээ. Оюунчимэг гуай “Зүгээр суухаар зүлгэж сууя” хэмээн ширдэг ширэх, дээс тамах зэрэг оёдол үйл хийж бага сага орлоготой болж эхэлжээ.
Анх эхлээд тэр хуучин маягаар л бага сага  оёдол үйл хийж байснаа 2019 оны 7-р сард Шинэ барга баруун хошууны Барга эсгий ширмэлийн гар урлалын ур мэрэгжлийн өвлөн уламжлагч Туяагийн эрхэлсэн эсгий ширмэлийн сургалтад хамрагдаж, эмээгээсээ өвөлсөн оёдол болон дээс тамах аргыг шинэчилсэн маягийн мэрэгжилтэй уяалдуулж, уран бүтээлээ шинэ замд золгуулжээ.Үүнийг дагалдан түүний бусад оёсон бүтээлүүд нь ч тогтсон үнэ ханштай болж, жилдээ 800—10 мянган юаний орлоготой болжээ.
Оюунчимэг гуай: “ Манай монголчууд хонь, тэмээнийхээ ноос, зогдор, адууны хялгас, ямааны сорыг хялбар аргаар боловсруулж дээс томоод амьдралынхаа хэрэгцээ шаардлагыг хангадаг байжээ. Нүүдэлчин бидэнд томсон дээс дутагдаж болошгүй чухал хэрэгцээтэй шүү” гээд гардах дээсээ имэрдснээ: “Би анх эмээгээсээ хургаа голсон хонь, хурганд  тушаа томож сурсан. Арван тав, зургаатай байхад эмээ ханын хөлөг, утас ээрэхдээ надаар алагдуулдаг байсан. Арван долоо найм хүрхэд бүх юмыг биеэ дааж хийж чадах болсон” гээд оёхын дагуу хуучиллаа.
“Хонь тэмээний ноосоор гэрийн оосор, бүч, туглын хүзүүвч, ногт зэргийг томдог. Адууны хялгасаар гэрийн бүслүүр, өрхний оосор, олом, тэргэний татлага зэргийг тамдаг.Тамахдаа алгаараа алгадан эрчилж, хэдий хүчтэй алагдах тусам төдий чанга болдог” гэж малжих арга зүйгээс тун бахтай ярьж эхэллээ. “Дээс тамхад ноос хялгасаа хялбар боловсруулах чухалтай, эхлээд л тамаж болдоггүй юм. Ноосыг саваадаж, хялгас зогдор сорыг бол заавал урах хэрэгтэй гээд за, хүүхээ яриад байвал нарийн зүйл олон байдаг” гээд дуугаа хураалаа. Сэтгүүлч: “Зүгээрдээ та арга ухаанаасаа залуучууддаа зөвлөмж өгөөч” гэхэд нүд нь гэрэлтэж, “Ноос хялгасаа боловсруулчихаад дараа нь сая дээсээ тамдаг юм. Дээснийхээ нарийн бүдүүнээс шалтгаалж хоёроор алагдаж эрчилнэ. Эрчлэхдээ хэдий чанга хүчтэй алагдвал төдий чанга эрч суудаг” гэж нарийн танилцууллаа.
Орчин цагийн хөгжилтийг дагалдан монголчууд хуучин шигээ дээс, эсгийгээ амьдралдаа хэрэглэх нь явах дутам цөөржээ. Үнэндээ өнө удаан жилийн турш монголчуудын амьдрал ахуйд чухал үйлдэл үзүүлсээр ирсэн үндэстнийхээ соёлын нандин өвийг өвлөн уламжилж явах нь түмэн зөв билээ. Одоо дал гарсан Оюунчимэг гуай бие нь эрүүл, ухаан нь саруул, хоёр охиноо оёдол үйл болон дээс тамах зэрэг ажилд цагааруулчихаад, дээл оёх, ширдэг ширэх, сургалт эрхлэх, уралдаанд оролцох гээд маш завгүй л явна.
2021 онд Оюунчимэг гуай “Баргын домогт ишгэн бөх”-ийн эсгий ширмэлээрээ уралдаанд хоёр удаа оролцож, шилдэг, гуравдугаар байрын шагналаар энгэрээ мялаалгажээ. 2023 оны 5 сард Саруул гацааны хүүхэнчүүдэд дээс тамах ур мэрэгжлийн сургалтаа эрхэлж, өөрийнхөө мэрэгжлээ үр хойчдоо харамгүй уламжилж явна. Мөн энэ жилийн 6-р сард Шинэ барга баруун хошууны Дээс тамах ур мэргэжлийн биет бус соёлын өвийн тээн, өвлөн уламжлагчаар үнэлэгдэж, 7-р сард түүний тамсан дээс нь орны зэрэглэлийн гар урлалын содон бүтээлээр сонгогджээ. “Энэ хоёр шагнал нь 70 насанд нь Нам засгаас өгсөн хамгийн нандин бэлэг” гэж Оюунчимэг гуай олзуурхаж байлаа.
Тэр бас Богд уулын их тахилгын найрт дээсэн бүтээлтэйгээ хүрэлцэн очиж, найрт хурсан олондоо уламжлалт өв соёлоо дэлгэж малчин хүн мянган мэргэжилтэй гэдгээ гэрчилж билээ.
Тэр: “Миний бие одоо ч гэмгүй сайн, хийж чадаж байгаа үедээ илүүхэн хийж байя. Хүн гэдэг зүгээр сууж болохгүй, хэд хүрсэн ч хийж бүтээж явах хэрэгтэй” гэв. “Зүгээр сууж болохгүй, хийж бүтээж явна” гэдэг нь хуучин нийгмийн хал зовлонг үзсэн тэр нэгэн үеийн хүмүүсийн нийтлэг зориг санаа байж, энэ нь мөн ч тэд нараас маань бид нарт үлдээж өгсөн эрхэм нандин оюун санааны өв хөрөнгө билээ. Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313