
Өнгөрсөн баасан гаригт ӨМӨЗО-ны 2025 оны Хөлбөмбөгийн супер лигийн 5-р тойргийн тоглолтод Улаанцав багийнхан талбайдаа Хөх хотын багтай тоглолоо. 90 минутын ширүүн өрсөлдөөний эцэст 3000 шахам үзэгчдийн хөгжөөн дэмжих дууны дунд хоёр баг 1:1-ээр тэнцлээ. Энэ тоглолтын өмнө Улаанцав дөрөв дараалан хожсоноор шөвгийн наймд шалгараад байна.
Энэ удаагийн "ӨМӨЗО-ны супер лиг"-ийг ӨМӨЗО-ны Биеийн тамир спортын газар болон аймаг, хотуудын захиргаа хамтран зохион байгуулсан бол сүү, сүүн бүтээгдэхүүний нэрт компани Или компани ивээн тэтгэжээ. Өвөр Монголын арван хоёр аймаг, хотуудын 12 баг гурван хэсэгт хуваагдан наймдугаар сарын 23-наас аравдугаар сарын 9-ний хооронд 11 тойрог, 52 тоглолтоор өрсөлдөх юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл