
ӨМӨЗО-ны боомтын албаны мэдээлснээр, 9-р сарын 17-ны өдөр үндэсний холбогдох салбараас бүрдсэн нэгдсэн хяналт шалгалтын баг ӨМӨЗО-ны Рашаан хотын авто замын боомтыг өргөтгөн нээлттэй болгох ажлын үр дүнг газар дээр нь хүлээн авч шалгасан байна. Хүлээн авах нэгдсэн шалгалтын баг газар дээр нь шалгалт хийж, тайланг сонсож, бичиг баримтыг хянаж, нэгдсэн үнэлгээ хийсний дараа, Рашаан хотын авто замын боомт нь өргөтгөн нээлттэй болгох үндсэн нөхцөл, улсын холбогдох шаардлагыг хангаж, шалгалтад тэнцсэн гэж санал нэгтэй үзсэн байна.
Рашаан хотын авто замын боомт нь Хянган аймгийн Рашаан хотоос баруун хойд зүгт 45 км зайд оршдог бөгөөд Монголын Дорнод аймгийн Сүмбэр боомттой хиллэж байна.
Үндэсний боомтын удирдлагын газрын хүчтэй дэмжлэгээр, Рашаан боомтыг 2024 оны 3-р сард үндэсний боомтын нээлттэй болгох жилийн хяналт шалгалтын төлөвлөгөөд тусгагдаж, мөн оны 7-р сард Хятадын Төрийн зөвлөлөөс өргөтгөн нээлттэй болгохыг зөвшөөрөв. 2024 онд тус боомтын импорт экспортын худалдааны нийт хэмжээ 130 сая юаниас давж, өнгөрсөн оны мөн үеэс 75 дахин нэмэгдэж, хил дамнасан жуулчдын тоо бараг 10 мянгаас давж, 8.7 дахинаар нэмэгдэн, хил дамнасан тээврийн хэрэгслийн тоо бараг 1000-аас давж, 2.5 дахинаар нэмэгдсэн байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй