
Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны холбогдох албаны хүн “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг өндөр чанартай хөгжүүлсэн талаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хурлаас танилцуулснаар, “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд олон бүс нутаг, салбарууд газар тариалангийн хүчирхэг орон байгуулахад илүү анхаарч, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны тогтвортой, хөгжлийн эрч хүчийг хэвээр хадгалж, эдийн засаг, нийгмийг өндөр чанартай хөгжүүлэхэд хүчтэй дэмжлэг үзүүлжээ.
“14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улсын үр тарианы үйлдвэрлэл шинэ шатанд гарсан юм. 2024 онд анх удаа 700 сая тонноос давж, 2020 оныхоос 37 сая тонноор нэмэгдсэн байна. Хүн бүрд ногдох үр тарианы хэмжээ 0.5 тоннд хүрч, үр тариагаар өөрийгөө хангах, хүнсний болон үр тарианы аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй