
Хятадын Төрийн зөвлөлийн Мэдээллийн алба өнөөдөр "14-р таван жилийн төлөвлөгөөг өндөр чанартай гүйцэтгэе” сэдэвт хэвлэлийн бага хурал хийж, “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд байгалийн баялгийн тухай ажил өндөр чанартайгаар хөгжсөн ололт амжилтуудыг танилцуулав.
“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятад улс нийт 36.6 сая га талбайг ногооруулж, үүний дотор 12.33 сая га талбайд ойжуулалт хийсэн нь Фүжянь мужийн газар нутгийн талбайтай тэнцхүйц бөгөөд шинээр нэмэгдсэн ойн нөөц нь Их хянган давааны ойн бүстэй тэнцэнэ. Одоогийн байдлаар Хятад улсын ойн бүрхэвч 25%-иас давж, дэлхийн шинэ ногооруулалтын 25 орчим хувийг эзэлж, дэлхийд шинэ ногооруулалт хамгийн олон, хамгийн түргэнээр нэмэгдсэн орон болов.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй