Хятад, Орос, Монгол гурван улсын хамтарсан сургуулилт боллоо

2025 оны 9-р сарын 15 өдөр

9-р сарын 8-9-ний өдрүүдэд "Хил орчмын бүс нутагт террористуудын хорлон сүйтгэх үйл ажиллагаагаас хамтдаа урьдчилан сэргийлж, тэмцэх" сэдвийн хүрээнд Хятад, Орос, Монгол гурван улсын хамтарсан сургуулилт болох "Хилийн хамгаалалтын хамтын ажиллагаа-2025"-ыг Хятад, Орос, Монголын хил дагуух бүс нутагт зохион байгууллаа, гурван тал анх удаа хил хамгаалах хүчнийг хамтарсан сургуулилтад оролцуулж, зохион байгуулсан нь энэ юм.

Энэхүү хамтарсан сургуулилт нь гурван талын стратегийн уялдаа холбоог сайжруулж, хилийн аюулгүй байдлын заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах чадварыг бэхжүүлж, стратегийн харилцан итгэлцлээ цаашид бататгаж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа харуулж, уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлэх зорилготой юм. Сургуулилалтын үеэр гурван тал Хятадын нутаг дэвсгэрт хамтарсан командын штаб байгуулж, “хэний нутаг дэвсгэрт байвал, тэр улс тэргүүлж, олон талт зөвлөлдөн хийж, зэрэгцээ команд өгөх” зарчмыг баримталж, хамтарсан төлөвлөлт, хамтарсан тагнуул, хамтарсан бүслэлт, хамтарсан цохилт, хамтран хүлээлгэн өгөх болон бусад сургуулилтуудыг зохион байгуулахаар дамжин хил хамгаалах хамтын ажиллагааны шинэ загварыг бүрэн турших болно. Сургуулилалтын дараа, гурван тал мөн хилийн хяналтын асуудлаар санал солилцов.

Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 9
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313