
Хятадын Гадаад валютын ерөнхий газраас 7-ны өдөр мэдээлснээр, 2025 оны 8-р сарын эцсийн байдлаар Хятад улсын гадаад валютын нөөц 3 их наяд 322 тэрбум 200 сая ам.долларт хүрч, 7-р сарын сүүлчийнхээс 29.9 тэрбум ам.доллар буюу 0.91%-иар өссөн байна.
"Наймдугаар сард ам.долларын индекс буурч, дэлхийн санхүүгийн хөрөнгийн үнэ ерөнхийдөө өссөн" гэж Гадаад валютын ерөнхий газрын холбогдох албаны хүн хэллээ. Валютын нөөц ийнхүү нэмэгдэхэд ханшийн хөрвүүлэлт, хөрөнгийн үнийн хэлбэлзэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй