Сургуулиудад хичээл эхлэх анхны хонх жингэнлээ

2025 оны 9-р сарын 2 өдөр


Шинэ хичээлийн жилийн суралцах аяны эхлэлт. Нэг л мэдхэд алтан намар хаяанд буужээ. Алдрай хүүхдүүд хичээлийн танхимдаа цугалцгаалаа…
9-р сарын 1-ний өдөр Хөлөнбуйр хотын бүх хүүхдийн цэцэрлэг, бага сургууль, ахлах сургуулийн хүүхдүүд шинэ хичээлийн жилээ угтан авлаа!
Сургуульд шинэ сурагчдаан угтах ёслол хөөр хөгжөөнөөр дүүрхийн зэрэгцээ сурагчдын ном унших цээлхэн хоолой, багшийн тайлбарлах төвлүүхэн дуу хичээлийн хонхон дуу хангинаж, амралтын үеийн нам гүн байдал шинэ амьжирлаар солигдож, хүүхдүүдийн баяр хөөр, инээд баяслаар бялхална.
Есдүгээр сарын нэгний эхний хичээл эх улс эх орноо хайрлах, Хятадын үндэсний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоох, хөдөлмөрч эрхэм зан, амгалан тайван суралцах, соёлч боловсон хүмүүнч ухамсрыг дээшлүүлэх зэрэг хүмүүжлийн хичээлүүдийг орлоо.
Хүсэл мөрөөдөл цалгилсан, амжилт бүтээл хурайлсан шинэ хичээлийн жил. Энэрэл хайраа эгэл түмний үр хүүхдүүдэд зориулж яваа багш ажилтан нартаа ажлын өндөр амжилтыг хүсэж, эрдэм номыг шамдан сурч байгаа өсвөрийн сайхан багачууддаа сурлагын өндөр амжилтыг зөгнөн бэлэглэе!
Ийнхүү өнөөдрийн дугаардаа та бүхэндээ манай хотын зарим сургуулиудын гэрэл зургаас толилуулж байна.
Таалан болгоонуу!
Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 8
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313