Үнэт өв соёл — монгол хутга хийх ур мэргэжил

2025 оны 8-р сарын 27 өдөр


Монгол хутга бол монгол үндэсний нүүдэллэн малжих амьдралын чухал үнэт өв соёл, гүн зузаан түүхийн улбаатай ахуй амьдралынхан чухал хэрэгслийн нэг болно.
 Эрт дээд үеэс монгол хутга хийх ур мэргэжил нь маш их мэргэжил шаардагдаж, цэвэр гар хийцээр хийгдэж, ган сайтай төмрийг давтаж, ирлэж ишилж өөрийнхөө хэрэгцээ шаардлагадаа тохируулж хийдэг.
Монгол хутга нь ган сайтай хутга, хуй, бөгж, дугтуй,  гинж, хэт, савх зэргээс бүрэлддэг.
Хутгыг нь ирлэхэд сайн гантай төмрийг сонгож,  ишийг нь зандан мод, чулуу, тэмээний яс зэргээр хийж, чимэх үүднээс алмааз, шүр зэргийг шигтгэдэг буюу үсэг зураг сийлж уралдаг. Гар хийцийн загвар нь нарийн, хэлбэр төрөл нь олон.
 Уран загвартай монгол хутга нь монголчуудын  эрэлхэг баатарлаг зан заншил, оюуны өмчийн төлөөлөл болж он жилийн түүх соёлыг ачаалан, одоо болтол ахуй амьдралынхан чимэг болж, урлахуйн мэргэжлийн онцлог ч болж, түүхэн гэрч нь болох үнэт бэлэг дурсгалын нэгэн болжээ. Монгол хутгаа эдэлж, хэрэглэж, зүүж явах нь монголчуудын дунд эрхэм дээд, сайн сайхан, амар амгалангийн бэлгэдэл болж,орчин цагт ихээр  хэргэлдэг болжээ.
Энд бид ур ухаан, уран мэргэжлээр монгол хутга урлаж хийх өв соёлын гүн ухааныг сурч судлан өвлөн уламжилж, ард түмэндээ түгээн дэлгэрүүлж яваа ардын  урлаачтай  танилцъя.
Эвэнки үндэсний  өөртөө засах хошууны  жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хүрээлэнд “Өлзий монгол хутга”  ажиллах газраа эрхэлдэг наян насыг давсан Өлзий гуайн сурвалжлага та бүхэнд хүрч бий.
 Өлзий гуай урьд хожид Эвэнки үндэсний өртөө засах хошуун Имин сум, хошууны Тоо бүртгэлийн товчоо, Байцаах хороо зэрэг байгууллагуудаар гучин хэдэн жил ажиллаж, 2005 онд тэтгэвэртээ гарсан. 
Өлзий гуайн аав нь уран дархан хүн байсны нөлөөгөөр тэр ч хархан багаасаа гар урлалд бахтай дэмтэй байж, долоо найман настай ч хутга хийх мэргэжлийг сурч хийж эхэлснээсээ хорин жилийн  нүүрийг үзэж байна.
 Аавынхаа хутга хийдэг тоног төхөөрөмжүүдийг зүгээр тавихгүй байхыг бодон ажлын зав чөлөөгөөрөө төмөр цуглуулан хутга хийж байжээ.
Өлзий гуайгаас: “Хутга хийх явц нь хутганы загвар хэлбэрийг төмөр дээр эсгэн зүсхээс эхэлнэ. Дараа нь тогтсон хэмжээнд нь нүхийг нь цоолно. Хамгийн чухал алхам бол ган оруулах явц болно. Төмөрт ган оруулах нь маш чухал, тусгай мэргэжлийн шаардлагатай, төмрөө улайсгаж, ус дараа нь тосонд дүрж, нүднийхээ баримжаагаар хэлбэрийг нь барагцаалж ган орсон байдлыг нь шалгана. Хүмүүс бүр ган сайтай хутга хэрэглэхийг тэргүүн шаардлага болгодог. Хуартай ган бол дэлхийд нэртэй, тэр нь маш чухал мэргэжил ордог. Дөрвөөс дээш адил бус элементтэй төмрийг нийлүүлж дөрвөлжин болгож гагнаж, цохиж, улайсгаж, давтаж мушгиж хуартай ор гаргадгыг мэргэжлийн хуартай ган оруулах гэж хэлдэг. Дэлхийн хэмжээнд хутга хийх гар урлалын уралдаан нь ч хуартай ган хутганы баримжаатай байдаг. Ган оруулж дууссны дараа хутга ишилнэ. Ишилсний  дараа ир гаргаж эсгийгээр арчиж толь адил болгоно. Хутганы хуй баглааг хийж нэг хутгыг хийж дуусгана. Хэрэглээний хутга нь ган сайтай, үзүүртэй байх хэрэгтэй. Хэрэгцээ шаардлагаас болж урт, богино, өргөн, нарийн нь адил бус байдаг.
Өлзий гуай төмөр давтаж, улайсгаж, ган оруулах зэрэгт ямарч тоног төхөөрөмж хэргэлдэггүй уламжлалт маягаар хийдэг. Хуучин материал олход их хүчир байсан. Одоо бол онлайн худалдаанаас маш олон төрлийн  материал  хангалттай сонгож чаддаг болсноор хэрэглэгчдийн шаардлагад зохицсон онц хийцтэй хийхэд маш дөхөм болжээ. Бид урчуудтайгаа хамтран хутга хийх төмөр давтдаг машинтай болсон” гэж олзуурхан ярьж байсан.
Түүний хийсэн хутга дөрөв таван зуун төрөл байдаг гэнэ. Одоо түүний үйлдвэрийнхэн өрөөнд ерийн амьдралд хэрэглэдэг энгийн хийцтэй хутгаас гадна, хүмүүсийн хурааж хадгалах зорилготой уран хийцтэй монгол хутга ч бий, бас зарим хэрэглэгчид өөрийнхөө санаа оноогоо хэлж материалаа хангаж тусгайлан хийлгэдэг ч бий. Хот хошуу орон улсын олон уралдаанд ороцож гарын ур дэмээн гайхуулсан шилдэг сайхан бүтээл ч бий. Өлзий гуайн урлаж хийсэн монгол хутга нь Өвөр Монгол даяар тэрчилэн бүх Хятадын нутаг орны хэрэглэгчдийн магтаалд хүрч эмхэтгэсэн зургийг нь харж чөлөө зав байвал жилийн турш хутгаа хийж яаруухан ажилладаг.
Жил бүрийн идиш гаргах үеэр нэн ч яарч, малжих дөрвөн хошууны малчид түүнийг зорин ирж хутга хийлгэдэг. Монгол хутга нь түүхээсээ үйлдвэрлэл амьдралд хэрэглэгдэж байснаас гадна зэр зэвсэг ч  болж байсан бол одоо энх тайван цаг үед гүн гүнзгий түүх соёлын түүчээн ч болж хурааж хадгалах үнэ цэнэтэй зүйл мөртөө хүмүүсийн харилцааны дунд эрхэм нандин бэлэг дурсгалын зүйл болсон ч уран нарийн хийцтэйн дээр гойд сайхан бэлгийн боодол баглааг ч ихээр чухалчлах болжээ.
Өлзий гуай уламжлалт ур мэргэжлээр хийсэн хас хийцтэй монгол хутгаараа найман муж орны  уралдаанд оролцож гуравдугаар байранд орж 10 мянган юаниар шагнуулж байсан. Хот хошуу орны хүрээнд маш олон үзүүллэг уралдаанд оролцож иржээ. Ажлынхаа газар тэдгээр сайхан хийцтэй хутгаа бүгдийг   нь хураан  хадгалж байна.
Өлзий гуай  монгол хутга хийх ур мэргэжил нь түмэн олондоо танигдан магтагдаж, 2016 онд хошуун  зэрэглэлийн биет бус соёлын  өвийн монгол хутга хийх ур мэргэжилийн өвлөн уламжлагч болжээ. Одоо Өвөр Монгол орны Монгол гар урчуудын нийгэмлэгийн  дэд тэргүүлэгч, Монгол хутганы нийгэмлэгийн гишүүн,  Хөлөнбуйр хотын Ардын гар урчуудын нийгэмлэгийн  тэргүүлэгчээр ажиллаж, дур бах нэгтэй хамт олонтойгоо дуртай зүйлээ хийж, өтлөх насаа утга агуулгатай өнгөрүүлж явна.
Монгол хутга хийх уламжлалт ур мэргэжилээ орхиж хаяагдуулахгүй байх зорилгоор монгол хутга хийх уламжлалт ур мэргэжилээ хүүдээ уламжилж, хүү Өнөр нь 2020 онд Хөлөнбуйр хотын зэрэглэлийн биет бус соёлын Монгол хутга хийх ур мэргэжилийн өвлөн уламжлагч болжээ. 
Хутга хийх нь маш будлиантай мөртөө аюул ихтэй ажил, хутга хийх явцдаа дандаа шархдаж гэмтдэг явдал гардаг ч  энэ ажилдаа аргагүй хайртай байдаг болхоор ер нь ч халширдаггүй гэх. Төмөр давтдаг  ажлын  дундаа дахин боловсруулдаг ч булчин шөрвөс хатуу болдог. Өлзий гуай ная гарсан боловч үргэлж төмөр зүсэж хөрөөдөх зэрэг дуунд чих нь жаахан хатуу болсон ч бие нь тэнхлүүн, нүдний хараа сайн. Өглөө болгон таван цагт босож ажлаа  амжуулж л явна.
Өлзий гуай уламжлалт монгол хутга хийх ур мэргэжлийг уламжлан бадруулж түгээн дэлгэрүүлэн, уламжлалт соёлоо ухуулан, нутаг орны онцлогт соёлын үйлсийн хөгжилтөд хүчин зүтгэл  үзүүлж явна.Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313