САЙН ДУРЫНХНЫ ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

2025 оны 8-р сарын 25 өдөр

 Монгол-Хятадын V экспо нээгдэхэд 2 хоног үлдлээд буй өнөөдөр буюу 8-р сарын 23–ны үдээс өмнө, Монгол-Хятадын V экспод оролцох сайн дурынхны тангараг өргөх болон албан ёсоор ажилдаа орох ёслол Хөххотноо Өвөр Монголын мэргэжлийн коллежид боллоо. Тус ёслолыг Монгол-Хятадын V экспогийн зохион байгуулах хороо, Коммунист залуучуудын эвлэлийн ӨМӨЗО-ны хороо, ӨМӨЗО-ны Худалдааны танхим ерөнхий зохион байгуулалтаар хангаж, Өвөр Монголын Залуучуудын Сайн дурынхны нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм. ӨМӨЗО-ны Залуучуудын Эвлэлийн Хорооны орлогч нарийн бичгийн дарга Лю Шяоюй, Монгол-Хятадын V экспогийн гүйцэтгэх зөвлөлийн холбогдох байгууллага нэгж болон 320 сайн дурын залуус оролцсон байна.
 ӨМӨЗО-ны Залуучуудын Эвлэлийн Хороо нь Монгол-Хятадын Экспогийн сайн дурын үйл ажиллагааг маш чухалд хүндэтгэн үзэж, ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. ӨМӨЗО-ы намын хороо, засгийн газрын зохицуулалтаар сайн дурынхныг элсүүлэх, сургалтанд хамруулах, бодитой практигд оруулцуулах ажлуудыг үе шаттай хийж, Бүх сайн дурынханы итгэл зоригыг хөвчилж, чин сэтгэлийн инээмсэглэлээр өндөр үр ашигтай үйлчилгээ хангахад бэлтгэн, шинэ эриний Өвөр Монголын залуучуудын дүр төрхийг харуулах болно.
    Ёслолын үеэр ӨМӨЗО-ны Залуучуудын Эвлэлийн Хорооны орлогч нарийн бичгийн дарга Лю Шяоюй “Монгол-Хятадын экспогийн сайн дурынхны баг ” -т далбаа гардуулсан байна. Энэ удаагийн Монгол-Хятадын экспо нь сонгон шалгаруулах стандартыг чанд мөрдөж, Хөххотын их дээд сургууль болон байгууллага, аж ахуйн нэгж буюу томоохон арга хэмжээ үйл ажиллагаанд оролцсон ажлын туршлагатай залуусыг хамруулснаас нийт 320 залуу сайн дурынхныг элсүүлсэн байна. ӨМӨЗО-ны Залуучуудын Эвлэлийн Хороо нь үйлчилгээний баталгааны эрэлт хэрэгцээг сайтар харгалзан, Монгол-Хятадын экспоны тойм байдал, сайн дурын үйлчилгээний нийтлэг дүрэм журам, гадаатай харилцах ёс зүй, бачим түргэн авралт зэрэг олон талын агуулгын хүрээнд тусгай сургалт зохион байгуулж ажиллсан байна.
 Одоогоор, сайн дурынханы сургалтын ажлыг өндөр түвшинд гүйцэтгэж, бүх сайн дурынхан дэлхийн олон орноос хүрэлцэн ирэх зочид төлөөлөгчдөө халуун дотноор хүлээн авахаар бэлэн болоод байгаа юм.Тус удаагийн экспод оролцох сайн дурын ажилтан Да Лянь технологийн дээд сургуулын оюутан Фү Кэмэн:
--Монгол-Хятадын экспод энэ онд хоёрдох удаагаа оролцож болно. Сэтгэл маш өндөр байна. Өөрөө би ангил япон хэлний мэргэжилээр сурсан, өнгөрсөнд цар тахалын үед болон том жижиг олон төрлийн арга хэмжээнд сайн дурынхнаар ажиллаж байлаа. Тус удаагын экспо нь анх удаатай харьцуулахад хамрах цар хүрээ, соёлын уялдаа холбоог харуулах, ажил төрлийн хуваарилалт улам нарин нягт болж байна. Оргилом халуун сэтгэлгээ, царай дүүрэн инэмсэглэлээр бүх ажлаа нарийн хянамгай гүйцэтгэхэд итгэл дүүрэн байгаа. Дэлхийн өнцөг булангаас хүрэлцэн ирэх бүх зочдоо угтан авахаар бид бэлэн боллоо, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголд морилон саатахыг хүсэж байна.
Эх сурвалж: 
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 59
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313