

Шинэ барга баруун хошуунд малын үүлдэр угсаа сайжруулах ажилд 26 жил гавшгайлан зүтгэсэн нэгэн малын эмч байх. Түүнийг Наранмандлаа гэдэг. Нутгийн малчдаас жирийн иргэд хүртэл түүнийг хайрлан хүндэтгэж, магтан сайшааж, хөдөлмөр бүтээлийг үнэлэн ярьцгаах юм билээ.

Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж яваа Наранмандлаа хошуу нутгаасаа “Хэрлэн чадвартан”-ы шалгаруулалтад тусгай мэргэжлээрээ шалгарсан анхны хүн. Тэр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр малын үүлдэр угсааг сайжруулж, эрлийзжүүлэх ажлыг тун гаргууд хийдгээрээ гайхагддаг. Наранмандлаагийн хонины аж ахуйн эрлийзжүүлсэн үүлдэр сайжруулах туршилтын газарт хэсэг саатвал барга хонийг дүбүэ үүлдрийн хоньтой болон Австрали хоньтой эрлийзжүүлэн махны чиглэлийн өндөр ашиг шимтэй хонь өсгөснийг харж болох юм. Барга хонь чийрэг бие цогцостой, цээж гүн, өндөрдүү биетэй, ууц ялимгүй өргөгдсөн, богиновтор зузаан, отоггүй сүүлтэй, мах, өөхөн ашиг шим давуу хөгжсөн гэхчлэн ашиг шим сайтай байтал үүнээс өндөр ашиг шимтэй хонь үржүүлж байгааг нь сонсоод хэн хүнгүй түүнд талархах нь дамжиггүй.

Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн
