ХҮЧИТҮ: ГАР УРЛАЛААР ТҮҮХЭН УЛБААГ ТЭМДЭГЛЭЖ УМАРД ХИЛИЙН ҮЛГЭРЭЭС БИЧИГЛЭНЭ

2025 оны 6-р сарын 25 өдөр

Манай нутгийн баялаг агуулагдхуун бүхий соёл олон төрөл байдаг. Тэд нар хоорондоо эснэн уусалцаж, умард хилийн соёлын бүтээн байгуулалтад Хөлөнбуйрын хүчин чадлаа нэмэрлэж байдаг. Энэхүү бодит их хүчинд дусал нэмрээ хандивлаж яваа Хүчитү бол Хуучин барга хошууны Зүүн үзүүр сумны Эрдэнэ-уул гацааны хүн. Одоо Эрдэнэ-уул гацааны нягтлан бодогч, Өвөр Монголын Ардын утга урлагчдын нийгэмлэгийн гишүүн, Хөлөнбуйр хотын Ардын урчуудын нийгэмлэгийн гишүүн зэрэг нийгмийн үүрэг хариуцлагыг үүрэглэж байгаа ажээ.
 Хүчитү уран хоёр гараараа хүн, амьтан, тэрэг тэмээтэй иж бүрэн монгол нүүдэл амьдралыг харуулсан загварыг олноор урлан бүтээж түмэн олонд хүргэж, нүүдэл соёлоо гар урлалын бүтээлээрээ хүмүүст таниулж яваа юм.
 Хүчитүгийн Нагац нь модон дархан. харь нутагт амьдардаг. Тэр Нагацынхаа уран хоёр гараараа ямар нэгэн сайхан бүтээлийг бүтээснийг хараад сонирхол нь их хөдөлж, дур бахынхан сэжүүр нээгдсэн боловч залуухан насандаа ямар нэгэн агуу их мөрөөдлийг хараахан өвөрлөөгүйгээс үүнийхээ төлөө цаг, сэтгэлээ юүлж яваагүй мөртлөө хийсэн бүтээлүүдээ бусдад хүргэх буюу санамсаргүйгээр хаяагдуулж гээгдүүлсэн гэх. Тэрбээр 2021 онд охиныхоо сургуульд зохион байгуулсан гэр бүлийн гар урлалын уралдаанд зориулж, өөрөө урлаж бүтээсэн бүтээлээрээ оролцоод хоёрдугаар байрын шагнал хүртсэн бөгөөд эцэг эх болон багш нар ч түүний бүтээлд маш бахтай байхыг ажиглав. Ингээд түүний сэтгэлийн гүндэх гар урлал бүтээх халуун хайр болон догдлолыг нь асааж, Хүчитүгийн гар урлал нь нутгийнхаа буман бодисын загварыг бүтээж, нутаг усаа бүтээлдээ ямагт уусган, нүүдэл соёлын өвөрмөц онцлогт амьдралыг тэмдэглэх ажилд сэтгэлээ зүдээж их амьдралын ид хүч бахаа бадруулж явдаг болсон. 
Барга нутгийнхаа уудам талд бага насаа элээж өсөж том болсон Хүчитү амьдралаа өөд нь татаж явахаар хотын айзмыг даган яваа ч уламжлалт монгол амьдрал ахуй хархан багаас нь оюун тархинд нь хадаглагдсан тэр хэвээрээ түүний бүтээлийн суурь болж, олон төрлийн ном сэтгүүлээс санаа авч, ахмадуудын зөвлөлгөөг сонсон, нүүдэл амьдралын хуучин дүр төрхийг нь сэргээн бүтээхээр оролдож байдаг нь уламжлалт соёлыг нэхэн дэлгэж, соёлын бүтээн байгуулалтын үндэс нь болж чадсан.
Хүчитү шинэ цаг үеийн цахим сойшалаар өөрийн урлаж бүтээсэн нэвт хайр шингэсэн, амьд бүтээлүүд нь хүмүүсийн анхаарал, бахархалыг татжээ. Харин найзынхаа хэлсэн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалаарай гэх сануулгаар 2022 онд барга монгол гэрийн загвар бүтээл болон барга эмээлийн загвар бүтээлд зохиогчийн эрхийг хамгаалж, өөрийнхөө брендийг бүтээх зорилогоос Хуучин барга хошууны “ Сана ” гэрийн гар урлалын бүтээгдэхүүн хязгаарт компанийг ажиллуулж эхэлжээ. Энэхүү багахан орон зайн яг түүний тансаг их умард хилийн соёлд өөрийн хүчээ нэмэрлэх өвөрмөц арга авцал байж, гар урлалаараа уламжлалт соёлоо хамгаалж уламжлан хөгжүүлэх түүчээн болж байгаа юм. Хүчитү олон хошуу шианы гар урлалын үзэсгэлэн уралдаанд шагнал хөхүүлэл олон удаа гарджээ. Түүний бүтээл нь  “Уянга” ХI олон улсын уран бичлэг, уран зураг уран бүтээлийн үзэсгэлэнд оролцож өргөмжлөл гардаж байсан ба урлаж бүтээсэн “ Тал нутгийн айл” бүтээл нь III удаагийн ӨМО-ны Гар урлалын содон бүтээлийн үзэсгэлэнд шилдэг шагналыг хүртэж,“Мэргэлийн уянга” монгол гэрийн загвар гар урлалын бүтээл нь Хуучин барга хошуунд хоёрдугаар байрын шагнал хүртжээ. 2024 онд Хуучин барга хошуунаас гар урлалын сургалт эрхлэх үүргийг Хүчитүд даалгаж, нийт 10 удаа дадлага сургалтыг хичээлүүлж, удаа болгон гурван өдрийн хичээлийн программтай, ноднин зун сургасан сурагчийнхан тоо нь гурван зууд хүрчээ.Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуульд уригдаж, сурагчдад соёлын биет бус өвийг ойлгуулан таниулж, сурагчдыг гар хөдөлгөн сэтгэх чадварыг нь дээшлүүлэхийн тулд монгол гэрийн урлаж бүтээх ур мэргэжлийг таниулах хичээлийг зааж, уламжлалт ур мэргэжил, үндэстний зан заншилыг эзэмшүүлж, сурагчдад нутаг усныхаа соёлыг хэрхэн мэдрэх болон сурагчдынхаа омогшин огших сэтгэлгээгээр урлан бүтээх сэтгэхүйг нь сэргээж чаджээ. Хүчитү нэгэн иж бүрэн гар урлалын загвар бүтээлийг хийж эхлэхээс дуустал нарийн биш байдал доор бас хөөрхөн хэдэн өдөр зарцуулдаг гэх. Гэтэл түүний бүтээлийн бүхэл цогцыг нэн гоёмсог бөгөөд нарийн хийцтэй хийе хэмээн зүтгэдэг уран нарийн оролдлогоор бол нэг сар илүү хугацаанд хийж байж бүтээлээ дуусгадаг байна. Иймэрхүү зориг зүтгэл нь умард хилийн соёлдох эрхэм нандин үзлийн эх баялаг нь болж, соёлын бодит хүчний бодит илрэл нь болох юм. 
2023 онд Хүчитү Хуучин барга хошууны хошуун зэрэглэлийн соёлын биет бус  өвийн төлөөлөх өвлөн уламжлагчаар саналаа өгч, 2024 онд хошууны зэрэглэлийн  соёлын биет бус өвийн төлөөлөх өвлөн уламжлагч болж, гар урлалын бүтээлээ улам зоригтой хийж бүтээж эхэлжээ. 
Гар урлалын бүтээлээ хэрхэн үнэ өртөгт хүргэх тухай асуухад тэр : “ Гар урлалын бүтээл нь өөрөө угаасаа л өндөр үнэ өртөгтэй. Харин хэрхэн богинохон цаг зарцуулан олон бүтээл урлаж бүтээх нь бидний одоогийн шувтлах чухалтай асуудал болж байна” гэжээ. Гар урлалаа бүтээхэд шинэ техник мэргэжлээр механикчуулж чадахгүй байх нь түүний гар урлалаар амьдралаа шугаж ажил үйлсээ бүтээж урагшилхад нь их түвэг учируулж  байгаа нь илт. Хүчтүд байгаа урлал бүтээлээ хийх машин тоноглол нь бүдүүлэг учраас нарийн бүтэцийг урлахад ургашгүй байж, бүтээлийг нь жинхэнэ өртөгийн үнэ цэнэд хүргэхгүйн мэдээж. “Монгол гэрийн үүдний загварыг хийхэд айл айлын үүдний хэлбэр маяг шинэ хуучны байдал ондоо байдгаас үүнийг зөвхөн гараар л урлаж үнэн бодитойтой адил болгон хийж чадна. Харин машин тоноглолоор хийвэл зөвхөн шинэхэн янзын ганцхан хэлбэр дүрсийг хуулж гаргана хэмээхийг сонсоход түүний механигчлах мэргэжил хэрвээ дахин нэг алхам хөгжсөн болоо хэмээн түүний хүсэлт нь улам илүү оргилж байгаа нь тодорхой, иймэрхүү шинэчлэлт нь уламжлалт соёлыг одоогийн цаг үетэйн хамт байлгаж чадах болон тэр нь соёлын бүтээн байгуулалтын цаг эринийг дагасан хөгжилтөө хайхын зангилга болж буй. 
Хүчитү хэдэн төрлийн ажлаа мөрөн дээрээ үүрч яаруу, гацааныхаа төрийн ажлыг хийх чөлөө зав гаргахад хэцүү байгааг мэдэж байвч олон жил гацааны зөвлөлийн ажлыг гардан дааж ирсэн болохоор гацааны ард олон ба зөвлөлийн гишүүд нь ч түүнийг энэ ажлаа орхихыг нь хүсэхгүй байлаа. Гэтэл хоёр ажлыг хамтад нь хийхэд нэг нь хаяагдчих гээд үр дүнг нь сайн биш байгаад их зовж байжээ.Үүний улмаас гар урлалын ур мэргэжлээ хүүхэд  дүү нар байтугай гар урлалд дур бахтай хэн нэгэн ирж суравч харамгүй сургаж уламжлах тулгам хүсэлттэй байгаа ажээ.  “ Хэрвээ нэг өдөр нутаг усныхаа соёлыг ойлгож мэддэг нэгэн гар урлалын бүтээлийг сонирхож байвал сурч бүтээж болно. Шинэ цаг үед манай нутаг усны нүүдэл соёл ямар байдлаар хөгжиж дэвшилт гарсныг бид бүтээсэн бүтээлүүдээсээ харч болно гэх нь түүний оюун ухаанаа хэр хэмжээгээр шавхан урласан нь түүчээ болж байхыг мэдлээ. Харин гар урлалыг хийхэд хэдэн хувийн авъяас хэрэгтэй бөгөөд гар урлал хийх дур бахтай байх суурин дээр хийж бүтээх тэсвэр тэвчээр байх чухалтай. Эдгээр суурь байснаараа сая хүмүүсийн тоож бахархдаг бүтээлийг хийж олны өмнө тольдуулж чаддаг ажээ. Хүчитүгийн мэрийлт болон чармайлгаар ардын гар урлалын бүтээл нэн олон хүмүүсийн сонорт хүрч чадаж байгаа юм.Үүний учир түүний урлаж бүтээсэн бүтээл нь зөвхөн уран нарийн хэв загвар төдий биш, эдгээр “Бичил ертөнц ” нь хүнд зузаан түүхэн улбааг тэмдэглэж соёлын итгэл ба олон эснэл соёл уусалцсан умард хилийн үлгэрийг бичиглэж байгаа ажээ.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 22
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313